"Монсудар” хэвлэлийн газар Уран зургийн галерейд өнөөдрөөс 18-ныг хүртэл “Соён гэгээрлийн өдрүүд”-ийг зохиох аж. Өнөөдөр 12.30-д албан ёсны нээлтээ хийсэн тус өдөрлөгийн хүрээнд гурван өдөр уншигч, үзэгчдэд зориулсан олон сонирхолтой хөтөлбөрүүд багтжээ. Энэ удаагийн “Соён гэгээрлийн өдрүүд”-ээр салбар салбарын томоохон төлөөлөл болсон эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд эх хэл, хүүхдийн боловсрол болон нийгмийн бусад олон асуудлаар өөрсдийн санал бодлоо хуваалцана. Мөн “Монсудар” хэвлэлийн газраас гаргаж буй шинэ номнуудын нээлт болно.
Өнөөдөр өдөрлөгийн хүрээнд “Бидний бэрхшээл, эх хэлний ядуурал” сэдвээр ахмад дипломат Д.Чулуундорж, дипломат Д.Моононцагаан доктор, профессор Ч.Болдбаатар, Ш.Ариунаа нар лекц унших бөгөөд “Нэг Монгол нэг хэл”, “Монгол хүүхэд яагаад эх хэлнийхээ хичээлд сонирхолгүй болов”, “Нэг үгийг янз бүрээр, дур дураараа бичсээр байх уу” сэдвүүдээр ярилцана. Мөн “Эх хэл” сэтгүүлийн нээлт болох. Энэ өдөр мөн ДБЭТ-ын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү “Үзэгч гэж хэн бэ” сэдвээр сонирхолтой ярилцлага хийх юм байна.

Д.Ундрах 24tsag.mn