"Монсудар” хэвлэлийн газар Уран зургийн галерейд өнөөдрөөс 18-ныг хүртэл “Соён гэгээрлийн өдрүүд”-ийг зохиох аж. Энэ арга хэмжээн хүрээнд маргааш Төрийн хошой шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Хөгжим таны хэрэгцээ юу, зугаа юу” сэдвээр ярилцах бол нөгөөдөр дэлхийн утга зохиолын сор бүтээл болсон У.Шекспирийн “Гамлет” жүжгийн агуулга, чин санаа нь өнөөдрийн Монголын нийгмийн талаар юу өгүүлж болох тухай хэлэлцэх юм.
Д.Ундрах 24tsag.mn