Шинээр орон сууц авахыг хүсэгч залуусын холбооноос орон сууцны асуудлаар хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийлээ. Тэд ярихдаа “Өнөөдөр засвар хийгээгүй нэг өрөө байрны үнэ хамгийн багадаа 58 сая төгрөг байна. Байр хөөцөлдөж байгаа ОССК-д бүртгэлтэй 4000 өрх байна. Хотод газар олгохгүй байгаа учраас барилгын компаниуд хот доторх газар дээр барьсан барилгаа үнэд хүргэж зарж байна. МКВ нь 1 сая гурван зуун мянган төгрөгөөр төлөвлөсөн барилгаа 1 сая 900 мянган төгрөг болгож өөрчилж байна. Мөн хашааны газрын үнэ 10 хувь өссөн. Харин байр 40 хувийн өсөлттэй болчихлоо. Жишээ нь 10 саяар хашаагаа зараад Солонгос явсан залуу болон 30 сая төгрөгөөр 1 өрөө байраа зарчаад хоёр өрөө болгох төлөвлөгөөтэй явсан залуу ажил хийж ахиад л нэг өрөө байр авах гэж байна. Байрын үнэ ингэж өсөхөд Э.Бат-Үүл даргын хариуцлаггүй улс төрийн мэдэгдэл нөлөөлсөн гэж үзэж байна. Э.Бат-Үүл даргын хувьд “Солонгос явж ажиллах шаардлаггүй. Газраа зараад байртай болох боломжтой” гэсэн. Үүний сургаар газар үнэд хүрээд дагаад байр үнэд орсон. Э.Бат-Үүл даргын нийслэлийн ИТХ-д нэр дэвшихдээ хэлсэн улс төрийн хариуцлаггүй мэдэгдлээс болж байрын м.кв-ын үнэ 1 сая 900 мянган төгрөг болсон. Хотын дарга Э.Бат-Үүл мөрөөдөл биелэнэ гэж рекламдаж байгаа. Тэр ярьж буй зүйлдээ залуусын байр орон сууцтай болох мөрөөдөл багтаагүй байна лээ” гэсэн юм.
Т.Энхээлээ
Сэтгэгдэл (11)