МЭДЭЭЛЭЛ
"ЯПОНД СУРАЛЦАХ ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ - 2018"
2018-09-19

Жил бүр уламжлал Монгол-Японы төвөөс зохион байгуулдаг "Японд суралцах тухай мэдээллийн яармаг - 2018" арга хэмжээ маань 2018 оны 9 сарын 29,30-ны өдрүүдэд 11:00-17:30 цагт болохоор боллоо. 
Энэхүү мэдээллийн яармагт ирж оролцсоноор Японы улсын болоод хувийн 9 их дээд сургуулийн төлөөлөгчидтэй уулзан бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах талаар мэдээлэл авах, Монгол дахь Японы элчин сайдын яам, Японы оюутныг дэмжих байгууллага(JASSO), Японы олон улсын хамтын ажиллагааны төв (JICE) зэрэг газруудаас тэтгэлэгийн талаарх болон японы оюутны амьдралын талаар ганцаарчилсан зөвлөгөөг авах боломжтой. 
Үнэ төлбөргүй явагддаг бөгөөд ирсэн зочдод сургуулийн гарын авлага өгөх болно.
Цаг тухай бүрд нь мэдээлэл авахыг хүсвэл Facebook хуудсанд үүсгэсэн
"ЯПОНД Суралцах Мэдээллийн Яармаг 2018" event -рүү орж аваарай.