Хятадын эрх баригч Коммунист нам долоо хоногийн турш 18 дугаар их хурлаа хуралдуулж шинэ удирдлагуудаа сонгосон билээ. Коммунист намын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүнээр долоон хүнийг сонгосон юм. Шийдвэр
гаргах, төрийг удирдах гол эрхийг авч буй долоод Ши Жинпин, Ли Көцян,
Жан Дөзян, Үй Жөншэн, Ли Юаньчан, Вань Цишань, Жан Гаоли нар сонгогдсон
юм.
Хятадын эрх баригч Коммунист нам долоо хоногийн турш 18 дугаар их хурлаа хуралдуулж шинэ удирдлагуудаа сонгосон билээ.
Коммунист намын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүнээр долоон хүнийг сонгосон юм.
Шийдвэр гаргах, төрийг удирдах гол эрхийг авч буй долоод Ши Жинпин, Ли Көцян, Жан Дөзян, Үй Жөншэн, Ли Юаньчан, Вань Цишань, Жан Гаоли нар сонгогдсон юм.
Ирэх арван жилд Хятадыг удирдах долоон улс төрч хэн болох талаар багахан мэдээлэл хүргэе.
Ши Жинпин:
Коммунист намын шинэ удирдагчаар сонгогдсон тул ирэх гуравдугаар сард ерөнхийлөгчийн албан тушаалаа авна. Соёлын хувьсгалын үеийн нэртэй улс төрч Ши Зуншины хүү Ши Жинпинийг багаас улс төрийн амьдралыг мэддэг болсон гэж үздэг. Агийн тансаг амьдралаар бага насаа өнгөрөөсөн ч эцэг нь суудлаасаа огцроход хамт хөдөө цөлөгдөж хатуужсан Ши Жинпин эргэж ирэхдээ цэргийн салбарт нэр хүндээ өсгөж чадсан юм.
1953 онд төрсөн тэрбээр Цингуа их сургуулийг химийн инженерээр төгсч, 1974 онд коммунист намд элсчээ. 2004 онд төрийн албан хаагчдыг гэр бүл, хамаатан садан, найз нөхөддөө албан тушаалаа ашиглан туслахыг эрс шүүмжилсэн нь түүнд шударга улс төрч хэмээх нэр хүндийг авчирчээ. Гэсэн хэдий ч Ши Жинпиныг Хятадын чөлөөлөх армийн алдарт дуучин эхнэр Пөн Лиюань-аас нэр хүнд багатай гэж үздэг хэмээн BBC бичжээ.
Ли Көцян:
Коммунист намын дэд даргаар сонгогдсон тул ирэх гуравдугаар сард Хятадын ерөнхий сайдын албан тушаалаа авна. Хөдөөгийн аймгийн намд хөдөлмөрчөөс нь эхлээд зүтгэсэн Ли Көцяний нэр хүнд хамгийн бага эд хөрөнгө эзэмшдэг гэдгээр ихэд өссөн. Мөн түүнийг өчигдөрхөн ерөнхийлөгчийн ажлаа өгсөн Ху Зиньтаотой дотны холбоотой хэмээдэг.
1955 онд Анхуй аймагт төрсөн ноён Ли эцгийнхээ санал болгосон орон нутгийн намын даргын ажлаас татгалзаж, Бээжингийн Пекинг их сургуульд хуулийн чиглэлээр суралцсан юм. Тэрээр 1998 онд Хенан аймгийн намын нарийн бичгийн дэд дарга болсноос жилийн дараа Хятадын хамгийн залуу улс төрч болсон юм.
Жан Дөзян:
Энэ эрхэм 2012 онд Чонгин мужийн дарга Бо Силайг авилгын хэрэгт холбогдоход хэцүү байдалд орсон ажлыг нь авсан юм. Шүүмжлэл ихтэй Чонгин мужийг удирдах ажлыг эхнээсээ давгүй хийсэн нь улс төрчийн нэр хүндийг бат гагнажээ.
Хятадын олон удирдагч барууны оронд боловсрол эзэмшсэн бол ноён Жан Хятадын эртний холбоотон болох Хойд Солонгост эдийн засгийн чиглэлээр хоёр жил сурчээ. “Палестины эрх чөлөө” /Палестиныг Израилиас тусгаарлахын эрмэлздэг цэргийн байгууллага/ байгууллагын генералын хүү Жан Дөзян намын карьераа Хойд Солонгосын хил дээрээс эхэлжээ. Хожим нь тэрээр 2002-2007 онд Гуандон мужийн намын нарийн бичгийн даргаар ажилласан юм.
Үй Жөншэн:
Одоо энэ эрхэм Хятадын хамгийн том хот Шанхайн намын дарга. Тэрбээр нэгэн үед намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Зян Зөминь, саяхан ажлаа өгсөн Ху Зиньтао нартай нэг үеийн агь байсан байна. Үй Жөншэний эцэг хожим нь зартай удирдагч Мао Зедуний эхнэр болсон Зиан Киньтэй гэрлэж, богино хугацаанд амьдарсан юм.
Харбинд Цэргийн инженерийн хүрээлэнг залуурт пуужингийн нарийн мэргэшлээр төгссөн Үй Жөншэн 1980 оны дунд үед цахилгааны инженерээр ажиллаж байв. Дараа нь Киндао хотын намын даргаар ажилласан тэрбээр хилийн чанадад алдаршсан Хятадын хоёр брэнд болох Цинтао шар айрагны үйлдвэр, Хайер хоёрыг байгуулахад ихээхэн дэм үзүүлсэн байна. Байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудлынг нэлээн хөнддөг Үй Жөншэн үнэтэй машины цуваа битгий хэл энгийн машинаар явж, цөөхөн бие хамгаалагч дагуулдаг сүржин биш байдал нь ард иргэдэд үнэлэгджээ.
Ли Юаньчан:
55 настай энэ улс төрч ХМХ, интернэтийг хатуу хянадаг Ухуулга сурталчилгааны хэлтсийн дарга боллоо.
1968 оноос хойш 30 жил Өвөр Монголд ажилласан тэрбээр дараа нь Синхуа агентлагийн сурвалжлагч болж, хожим нь намын нарийн бичгийн дэд даргаар томилогдож байв. Шаньси мужид төрсөн тэрбээр намын сургууль төгссөнийхөө дараа 1971 онд Коммунист намд элсчээ.
Ерөнхийлөгч асан Ху Зиньтаотой зузаан харилцаатай Ли Юаньчан интернэт форумаар засгийн газрыг шүүмжлэгчдийн тоо ихэссэнд ихэд зовнидог хэмээн хэвлэл бичжээ.
Вань Цишань:
Хятад болон дэлхийн эдийн засгийн асуудлаар мэргэшсэн энэ эрхмийг барууны эрх баригчид тун сайн танина. АНУ-ын Сангийн яамны нарийн бичгийн дарга асан Хенри Полсон түүнийг “шийдэмгий, хөгжилтэй бас сониуч” хэмээн тодорхойлсон байдаг.
Ноён Ван эрт үед намын дэд дарга асан Яао Илины охин Яао Миншантай гэрлэсэн төрийн өндөр албан хаагчийн хүү юм. Тэрээр 2004 онд Бээжин хотын даргаар томилогдохоос өмнө банкираар ажиллаж байсан бөгөөд 35 насандаа намтайгаа холбогдсон байна.
Жан Гаоли:
Бээжингийн Тианжины намын дарга тэрбээр Шиамины их сургуулийг эдийн засагч, статистикийн мэргэжлээр төгсчээ. 1980 онд дунд үед Гуандон мужийн албан хаагч болохоосоо өмнө тэрбээр тосны үйлдвэрт ажиллаж байсан байна. Жан Гаолийн улс төрийн өндөр албан тушаал 1998 онд Шинзений намын дарга болсноор эхэлжээ.
Хотоо сайн хөгжүүлж, ерөнхийлөгч асан Зян Зөминьтэй нягт хамран ажилласан нь түүнийг 2002 онд Шандонь мужийн намын дарга болгосон юм.

Д.Идэр
Холбоотой байя, 24цаг
Холбоотой байя, 24цаг