МЭДЭЭЛЭЛ
11 ДЭХ УДААГИЙН “ЯПОН ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫН СИМПОЗИУМ”
2018-10-03

11 дэхь удаагийн “Япон хэлний боловсролын симпозиум”

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Япон хэлний боловсролын симпозиум” нь энэ жил 2018 оны 10 дугаар сарын 6-ны Бямба гарагт зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаа Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Ерөнхий боловсролын сургуулийн япон хэлний сургалтын стандарт ба их дээд сургуулийн уялдаа” сэдэвтэйгээр 11 дэхь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа тул япон хэлний боловсролд хувь нэмэр оруулж буй багш, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.