Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга Ховд аймагт ажиллах үедээ сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдээд байгаа алтны нинжа нарын цугларсан газар болох Дөргөн сумын иргэдтэй уулзав. Дөргөн сумын Аргалант багийн нутагт их хэмжээний алтны нөөц олдсон гэх мэдээг хувиараа алт олборлогчид тарааснаар тэнд хэсэг бүлэг нинжа нар цугларч, ямар ч зөвшөөрөл бичиг баримтгүй хуулиас гадуур үйл ажиллагаа явуулахыг завдсан байна.
Дэд сайд Б.Тулга Дөргөн сумын иргэдтэй уулзалт хийх үеэрээ “Дөргөн сумын нутаг дэвсгэр нь эргэн тойрондоо томоохон нуур, гол усаар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар. Энэ хавиар алт олборлох үйл ажиллагааг эхлүүлвэл, улсын тусгай хамгаалалттай Хар ус нуур, Хар нуур, Чоно харайхын гол бохирдож үгүй болох аюул тун ойрхон болно. Иймд нутгийн иргэд та бүхэн гол усаа хайрлан хамгаалж, гаднаас алт ухахаар ирсэн нинжа нарыг нутгаасаа гаргахад идэвхтэй оролцохыг сануулж, аймаг,орон нутгийн удирдлагуудыг харуул хамгаалалтаа сайжруулан алт хайх үйл ажиллагааг бүрмөсөн таслан зогсоох хэрэгтэй” хэмээн анхааруулсан байна.
Харин нутгийн иргэд сайдаас гар аргаар алт олборлогчдийн үйл ажиллагааг зохион байгуулах, эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байгааг эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад дамжуулж өгөхийг хүсч байв.
Өнөөдрийн байдлаар нийт 200 гаруй нинжа цугларсныг тараасан боловч тэд нутгийн ойр орчимд хэсэг бүлгээр тархсан байдалтай байгааг орон нутаг дахь эх сурвалжаас авлаа.