Үйл явдал
“СТРАТЕГИЙН МЕНЕЖЕМЕНТ, KPI” СЭДВЭЭР АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2018-10-12 10:17

Монгол-Японы төвөөс 2018 оны 10 дугаар сарын 08, 11-ний өдрүүдэд “Эрдэнэбулган” ХХК дээр “Стратегийн менежмент, KPI” сэдвээр ажлын байрны сургалт зохион явууллаа. 


Тус сургалтыг манай төвийн дадлага туршлагатай, нэр хүндтэй багш нарын нэг болох Кавагүчи Шиничиро багш удирдан явууллаа. Кавагүчи багшийн хувьд богино хугацаагаар манай оронд хүрэлцэн ирж, танхимын сургалт болон албан байгууллагууд дээр менежментийн заавар зөвлөгөө өгөн ажиллаж байна. 
Манай сургалтыг сонгон, сургалтдаа идэвхтэй хамрагдсан “Эрдэнэбулган” ХХК-ийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Та бүхэн ажлын байран дээрх тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхийг хүсвэл Монгол-Японы төвийн Бизнесийн сургалтын тасагтай холбогдоно уу.
Утас: 11-310879 (ext-3)
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business/