Францын нийслэл Парис хотод өчигдөр тус улсын ерөнххийлөгч Франсуа Олландыг эсэргүүцсэн жагсаал боллоо. Жагсаалд оролцсон 70 мянга гаруй хүн ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн эсэргүүцсэн байна. Учир нь Ф.Олланд ерөнхийлөгч болсныхоо дараа Францад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрдөг болгоно гэсэн амлалтаа биелүүлэхээр парламентаар хэлэлцүүлж эхэлсэн юм. Тиймээс католик шашинтай, уламжлалт үзэлтэй францчууд шинэ ерөнхийлөгчийн бодлогыг хүлээж авахгүй гэдгээ ийнхүү тайван замаар илэрхийлжээ. Тэд "хүүхдэд эцэг, эхтэй байх эрхтэй. Ээжгүй эсвэл аавгүй өснө гэдэг хүүхдэд шударга биш" гэх зэрэг уриа барьж жагссан байна. Францад ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг зөвшөөрөх тухай хуулийг ирэх нэгдүгээр сард эцэслэн шийдэх ч олон нийт ихээхэн анхаарал хандуулж буй юм.
Европт Герман, Швед зэрэг цөөнгүй орон ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөөд байна.
Европт Герман, Швед зэрэг цөөнгүй орон ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөөд байна.