Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв болон Хүүхдийн зүрхний эмч нарын нийгэмлэг хамтран “Хүүхдийн зүрх судас, ревматологийн зонхилон тохиолдох эмгэгүүд” сэдэвт хүүхдийн зүрхний эмч нарын анхдугаар чуулган зохион байгуулж байна. Чуулганд аймаг, орон нутаг, нийслэлийн дүүрэг, өрхийн эмнэлгүүдийн нийт 150 гаруй эмч оролцож байгаа юм. Мөн ерөнхий сайд Н.Алтанхуяг уг чуулганд оролцож эмч нарт пульс оксиметр багаж бэлэглэлээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд “Туул” ротари клубын шугамаар зүрхний эмгэгтэй хүүхдүүдэд туслах олон ажил санаачилсан байна.