Энэ сарын 17-нд буюу өчигдөр 16.00 цагийн үед Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг бичил осол гарч гурван хүн амиа алджээ. Тодруулбал, тус дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Д-ийн түрээсийн бичил нүүрсний уурхайн эдэлбэр газарт 60 орчим метрийн гүнд нуралт үүссэний улмаас 50 настай, эрэгтэй Г, 23 настай Б, 30 орчим настай Б нар дарагдаж нас барсан байна. Дуудлагын дагуу Уул уурхайн аврах алба, дүүргийн Онцгой байдал, цагдаагийн хэлтсийн нийт 150 албан хаагч ажиллаж байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг