Үйл явдал
МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН БИЗНЕСИЙН СУУРЬ МЭДЛЭГИЙН “МАРКЕТИНГ” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2018-11-13

Бизнесийн суурь мэдлэгийн “МАРКЕТИНГ” сэдэвт сургалт 11-р сарын 8-ны пүрэв гарагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 
Сургалтыг Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш, МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор Б.Даваасүрэн багш амжилттай удирдан явуулсан юм.
Энэ удаагийн сургалтаар маркетингийн ач холбогдол, глобал маркетингийн орчны өөрчлөлт, хувьсал, маркетингийн хөгжлийн орчин үеийн чиг хандлага, хэрэглэгчийн зан төлөв, хэрэглэгчийг хэрхэн судлах талаарх ойлголтуудын бодит практик жишээ авч дэлгэрэнгүй заалаа.


Сургалтын явцад суралцагчдын зүгээс тавьсан асуулт болон хэлэлцүүлгийн дагуу ярилцаж, маркетингийн бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлсийн талаар багийн хэлэлцүүлгээр дамжуулан тодорхой тайлбар өгсөн бөгөөд сургалтын дараах санал асуулгаар маш их үр дүнтэй сургалт боллоо гэсэн үнэлгээ аваад байна.

Манай бизнесийн суурь мэдлэгийн сургалт 2018.12.01-нд “Санхүүгийн удирдлага” сэдвээр үргэлжилнэ. Сургалтад ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Монгол-Японы төвөөс зохион байгуулж буй бизнесийн сургалтуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.