Сүүлийн жилүүдэд Буриадын бүгд найрамдах улсад ДОХ/ХДХВ-ын халдвар эрчимтэй нэмэгдэж байна гэж ДОХ-той тэмцэх Буриадын төвөөс мэдээлжээ. Буриадад ДОХ/ХДХВ-ын вирусийн халдвар авсан хүмүүсийн 39,4 хувь нь 20-29
насны, 34,9 хувь нь 30-39 насны, 14,8 хувь нь
40-49 насны хүмүүс байгаа аж.
Харин 50-аас дээш насны хүмүүс ДОХ/ХДХВ-ын халдвар авсан тохиолдол 9 хувийг эзлэж байгаа аж. 2012 онд ДОХ/ХДХВ-ын вирус тээгч гэдэг нь нотлогдсон хүмүүсийн 86,7 хувь нь энэ өвчнийг бэлгийн замаар авсан байна. Мөн энэ онд Буриадад ДОХ/ХДХВ-ын халдвар авсан 99 эмэгтэй хүүхэд төрүүлжээ. Эдгээр хүүхдүүдийн 59 нь ДОХ/ХДХВ-ын халдварыг эхээсээ авч төрсөн байна. Ер нь ОХУ-д ДОХ/ХДХВ-ын халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа юм. 2012 онд ОХУ даяар 687,5 мянган хүн ДОХ-ын вирусийн халдвар шинээр авснаас 128,7 мянган нь Сибирийн бүс нутагт амьдарч байгаа аж.