Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байсан монгол цэрэг нас барсан талаар мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээлснээр, Ховд аймгийн 123 дугаар ангид алба хааж байгаад Судан улсын энхийг сахиулах журмаар тус улсад үүрэг гүйцэтгэж байсан 30-35 насны М зүрхний суурь өвчтэйгээсээ болж амиа алдсан гэсэн.
Харин амиа алдсан гэх цэргийн талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас албан ёсоор мэдээлэл хийхээр болжээ. Мэдээллийг Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай өгөх юм байна. Хурал өнөөдөр 10.00 цагаас Зэвсэгт хүчний жанжин штабын байранд болно.
Б.Чимэг