Монголын толгой баячууд гэхээр саарал ордон дахь хэдэн гишүүд нэрлэгддэг. Хөрөнгө нь тэрбум тэрбумаар үнэлэгдэх тэдний үр хүүхдүүд юу хийж байгаа талаар сонирхсон юм.
Ш.Отгонбилэг агсны хүү УИХ-ын гишүүн О.Содбилэг
УИХ дахь нэр нөлөө бүхий эрхэм гишүүн Ш.Отгонбилэг агсны хэмээн манайхан таньдаг байсан. Харин энэ жилээс эхлэн тэрбээр МАН-аас УИХ-д суусан цөөхөн залуу гишүүдийн нэг болсон. Гэр бүлээрээ манай улс төрийн тогоонд чанагдсан. Аав, ээж, хүү гурав ийнхүү сараал ордонд суусан. Харин О.Содбилэгийн хувьд гишүүний ажлаа хийж байгаа тэрбээр шатахуун импортлогч томоохон компаниудын нэг болох “Петровис” компаниас хувь эзэмшдэг. Бас болоогүй тэрбээр 20 сая бареллийн нөөцтэй том орд олж, олон улсын хөрөнгийн биржээс хамгийн их ашиг олоод байгаа. Мөн “Улаанбаатар" зочид буудал, “НИК” компани, “Капитрон" банк, “Эрдэнэт групп”-ийн хувьцаа эзэмшигч.
“МАК”-ийн Нямтайширын хүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр
“МАК” буюу “Монгол алт” компанийн эзэн Нямтайширын хүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр энэхүү жагсаалтад зайлшгүй байх ёстой хүмүүсийн нэг. Учир нь тэрбээр өнгөрсөн Засгийн газрын үед НХХЯ-ны дэд сайдын албан тушаалыг хашаж байсан. Энэ бол түүний хувьд улс төр дэх карьерын эхлэл байсан юм. МАН-ын Бага хурлын гишүүн тэрбээр өнгөрсөн сонгуульд Дорнод аймгаас нэр дэвшиж, ялалт байгуулсан. Н.Номтойбаярт мөнгө, хүүхэн, боловсрол, эрх мэдэл гээд дутуу зүйл байхгүй гээд хэлэхэд буруудахгүй. Түүний энэ зэрэгтэй яваа нь Монголын тэргүүн баян аавынх нь нөлөө, хөрөнгө ихээхэн нөлөөлсөн гэдэг. Товчхондоо бол, Н.Номтойбаяр ухаантай, тэрбумтан аавын буянаар бизнес, улс төрд орж дэд сайд, УИХ гишүүн болтлоо томорсон нь ирээдүйтэй улстөрч.
УИХ-ын дэд дарга асан Г.Батхүүгийн хүү Б.Ганхөлөг
“АПУ”-гийн гэх тодотголтой Г.Батхүүгийн том хүү Б.Ганхөлөгийн хувьд олны анхааралд ихээр өртдөг. Тэрбээр одоогоор аавынхаа бизнест хүчин зүтгэдэг бөгөөд бизнесийн нарийн ухаантай хэмээн найзууд нь магтдаг. “АПУ”, “Шунхлай” зэрэг томоохон компаниудыг эзэмшдэг түүний аав улс төрд ч, бизнест ч лидерүүдийн нэг.
“МҮАН”-ын дарга М.Энхсайханы хүү Э.Батзул
“МҮАН”-ын дарга М.Энхсайханы хүү Э.Батзулыг хүн бүхэн мэднэ. Нэг хэсэг “Киви” хамтлагийн дуучин Ц.Намуунаатай хайр сэтгэлийн холбоотой байсан тэрбээр Англид боловсрол эзэмшсэн, аавтайгаа хамт ууланд аялах дуртай нэгэн. Харин одоо тэрбээр эрхэлсэн ажилгүй байгаа аж.
МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар
Монгол Улсын экс ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг сүүлийн үед хэвлэлийнхэн Н.Энхбаярын “шазруун хүү” гэж хочлох болсон. Учир нь түүний эцэг Н.Энхбаярыг АТГ олны өнгөрсөн дөрөвдүгээр сард баривчлах үеэр өмнө анх удаа гарч ирсэн. Аавыгаа МУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд АНУ-ын Бентлигийн их сургуульд хуулийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан энэ залуу одоо 25-н настай. Харин тэрбээр шинэ Засгийн газар бүрэлдсэнээс хойш нэлээд хэл татаж байгаа. Учир нь тэрбээр Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр томилогдсон. Засгийн эрхийг барьж байгаа намуудын энэхүү шийдвэр олон хүнийг цочирдуулсан. Гэхдээ түүний өнгөрсөн УИХ-д намын квотоор жагссан.
“Молекул” Батж.Батбаярын Б.Батбилэг
УИХ-ын гишүүн асан .Батбаяр дөрвөн хүүтэй. Харин Б.Батбилэгийн хувьд өнгөрсөн жилээс эхлэн олны анхааралд өртсөн. Учир нь Баянхонгор дахь өөрийн уурхай дахь нутгийн иргэдтэй хийсэн газрын маргаанаас үүдэн нэг хэсэг хэвлэлийн “баатар” болсон. Б.Батбилэгийн хувьд Нью-Йорк хотын их сургуулийг хөрөнгө оруулалт, санхүүжилтийн чиглэлээр дүүргэсэн бөгөөд 2005 онд “Бадамханд энэрэл” санг байгуулсан аж. Түүнийхээ дараа “Туул кашмер” ХК-ийн ерөнхий захирлын албыг хашиж байсан. Харин өнгөрсөн сонгуульд АН-ынхан түүнийг УИХ-д нэр дэвшүүлсэн. Гэсэн ч амжилтыг эс олсон.
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн хүү С.Наранбат
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн хүү С.Наранбат аавынхаа чихийг байнга шахам халууцуулж явдаг нэгэн. Гэтэл тэрбээр 6-11 дүгээр ангидаа ХБНГУ-д суралцаж, “Отгонтэнгэр” их сургуулийг герман хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн гэнэ лээ. Дараа нь АНУ-ын Оксфордын их сургуульд суралцаж байгаад эх орондоо ирж, МУИС-ийн хуулийн сургуулийг дүүргэсэн хэнээс ч дутахгүй боловсролтой нэгэн. Харин сүүлийн үед түүний талаарх сураг тасраад байгаа. Хамгийн сүүлд түүнийг өөрийн саналаар орон нутагт ажиллаж байгаа гэсэн сурагтай.
УИХ-ын гишүүн О.Чулуунбатын хүү Ч.Бүрдэнбат
УИХ-ын гишүүн О.Чулуунбатын ууган хүү Ч.Бүрдэнбат сургуулиа төгсөөд Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байсан. Тэрбээр МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг дүүргэсэн ч заримдаа элдэв хэл ам дагуулдаг. Түүний хувьд одоогоор ямар ажил эрхэлж байгаа нь тодорхой бус байгаа.
“Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Э.Жаргалан
“Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Э.Жаргалан мөн л аавынхаа компанид ажиллаж байгаа. Нэг хэсэг “Эрэл” банк нэлээд алдагдалд оруулсан. Харин түүний хүү энэхүү алдааг засах гэж байгаа. Э.Жаргалангийн хувьд долоодугаар ангид байхдаа хотын төвд “Жаргалан” нэртэй хүүхдийн кафе байгуулж байсан сүйхээтэй хүү.
“Женко” Х.Баттулгын хүү Б.Жавхлан
“Женко” группийн эзэн, УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын хүү Б.Жавхлангийн хувьд аавынхаа бизнест хүчин зүтгэдэг бөгөөд ирээдүйн группын удирдагч. Х.Баттулгын хувьд “Баянгол” зочид буудал, “Талх чихэр”, “Мах импекс” зэрэг үндэсний томоохон үйлдвэрийг эзэмшдэг бөгөөд “Коника” гэрэл зургийн студи, “Сити шоп” дэлгүүрийн сүлжээ, “Цонжин болдог” аялал жуулчлалын цогцолбор мөн л ноён Х.Баттулгын өмч.
Сү.Батболдын хүү Б.Баттүшиг
Ерөнхий сайд асан Сү.Батболдынх өнөр өтгөн ам бүлтэй. Хүүхдүүд эрдэм номын мөр хөөсөн бөгөөд хүү Б.Баттүшигийн хувьд 2009 оны арваннэгдүгээр сараас “Morgan Stanley”-д ажиллаж эхэлсэн бөгөөд үнэт цаасны бизнес эрхлэх сонирхолтой аж.