Онгон байгаль, ан амьтдаар баялаг манай оронд ав хийх сонирхолгүй эрчүүд
ховор биз. Дөрвөн улирал дараалан ан хийх хүмүүс ч бий. Монголын олны
танил эрчүүдээс хэн анд явсан, хэн олзтой ирснийг танд хүргэе.
Онгон байгаль, ан амьтдаар баялаг манай оронд ав хийх сонирхолгүй эрчүүд ховор биз. Дөрвөн улирал дараалан ан хийх хүмүүс ч бий. Монголын олны танил эрчүүдээс хэн анд явсан, хэн олзтой ирснийг танд хүргэе.
Н.Багабанди загас барих хоббитой. Сайн загастай газар, булан тохойг андахгүй мэддэг эрхэм одоо зав л гарвал зангиагаа авч шидээд уургаа үүрээд, усны гутлаа өмсөөд загасчлахаар голын эрэг барааддаг аж.
МОХ-ны ерөнхийлөгч асан, МАН-ын залуухан зүтгэлтэн Ч.Ганхуягыг банк, санхүүгээс салдаггүй нөхөр гэвэл эндүүрэл. Тэр бас загасанд явах дуртай.
Их аварга Д.Дагвадорж, Женко Баттулгын хүүгийн хамт зэрлэг чоно агнасан зураг. Сүмо бөхөөр
Монголыг дэлхийд алдаршуулж яваа тэрээр эх орондоо ирээд жинхэнэ эр
хүний ажлыг хийж явна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нэртэйгээ адилхан байнга ном бичиг шагайж суух дургүй нэгэн. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас баавгай агнажээ. Түүнийг энэ нутгаас олон тооны амьтан агнасан хэмээн нутгийн иргэд ярьдаг.

УИХ-ын гишүүн, “Монголын тул” сангийн тэргүүн Нямаагийн Энхболдыг сайн загасчин төдийгүй мундаг анчин гэдэг. Монголд төдийгүй дэлхийд ховордсон тул загасыг ихэд хайрлан хамгаалдаг тэрбээр дэгээнд нь тул орвол буцаагаад тавьдаг нэгэн. Энд бас чоно агнаад амжсан байна.
Монгол улсыг Азийн бар биш арслан болно гэж итгэдэг жүжигчин Б.Амарсайхан кинонд тоглохын хажуугаар ан ав хийхээс буцдаггүй. Түүний фэйсбүүк хуудсаар зочилбол ууланд яваа олон зурагтай таарна. Чоно, зэрлэг гайха агнаж байсан энэ эр гөрөөлөх тун дуртай гэдэг.
Хошин шогийнхон дундаас анд хорхойтой, мэргэн бууч гэдгээрээ алдартай нь Амбий. Тайзан дээрээ гарахаар алиа хошин жүжигчин маань ойд ирэхээр шал өөр хүн болдог байна. Түүнийг таарсан чоноо алдаж байгаагүй хэмээн нөхөд нь дурсчээ.
Улсын харцага Ч.Ганхуягын нэн тэргүүний хобби ан гөрөө хийх. Харцага Г.Ганхуяг чоно, нохой зээх, бодон гахай зэрэг том ан агнана.
Заан маань зэрлэг гахай агнажээ. Цаана нь нисдэг тэрэг байхыг харахад ан агнахын тулд хөрөнгө мөнгө харамладаггүй бололтой.
Заан маань зэрлэг гахай агнажээ. Цаана нь нисдэг тэрэг байхыг харахад ан агнахын тулд хөрөнгө мөнгө харамладаггүй бололтой.
Анд хорхойтой бас хиймортой бөхчүүд чино авлажээ. Х.Баянмөнх, Б.Гантогтох, А.Сүхбат, Д.Бумбаяр, Б.Ганбат нар.
Ерөнхий сайд асан С.Баяр. Ээж А.Дулмаа нь “Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төв”-ийг байгуулсан бөгөөд насаараа энэ үйлсэд зүтгэжээ. Ээж нь ийнхүү загас өсгөж байхад хүү нь загас барих хоббитой байдаг хэмээн хүмүүс ярьдаг.

www.24tsag.mn
Сэтгэгдэл (4)