Айлын эрх хүүхэд, эсвэл намжиртай хүүхнүүдийн дүрийг чадамгай бүтээдэг хошин урлагийн жүжигчин Ц.Ононтой уран бүтээлийнх нь талаар цөөхөн хором ярилцсан юм.
-“Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны зураг авалтыг авч байхад таныг эмэгтэй хүнтэй андуурч байсан гэсэн. Бүр эрэгтэй хүн өөрт чинь дурлаж байсан ч гэдэг?
-“Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд дүр бүтээх ч биш дээ. Би тэр үед бол сураггүй ч байсан юм. Би чинь тэр үед оюутан байсан. Манай ангийнханы уран бүтээлийн дадлага хийгээд л тэнд очиж байсан. Миний нэг дүрс ч байхгүй. Сайн анзаарвал л Тэмүүжин Мэнлиг эцгийгээ угтаж авч байхад л гэрийн хаяа сөхөөд явж байгаа. Одоо бол байхгүй болсон байх аа. Хоёр багш маань “Чингис хаан” кинон дээр дадлага хийнэ шүү. Хүүхдүүд ээ юмыг яаж мэдхэв үсээ ургуулаарай гэсэн. Эрчүүд ч үсээ ургуулаад л . Би ч бас юу бодож үсээ ургуулсан юм бүү мэд. Дүр бүтээчих л санаатай байсан юм шиг байгаа юм. Тэр үед туранхай ч байлаа, сахал ч ургаагүй, хүүхэд учраас дууны өнгө ч нарийн талтай л байсан. Тэгээд машинаар зураг авалтын газар очиж байхад нэг залуу л “уучлаарай ачааг чинь тийшээ оруулчих уу” гэж байсан. Би ч анзаараагүй юм. Зүгээр яахав нэг залуу л тусалж байгаа юм байгаа биз гээд юм яриагүй юм. Тэгсэнээ миний ачааг өргөсөнөө “ Өө бас их хүнд юм” гэсэн. Тэгэхээр нь би ч өргөөд л явсан. Тэгсэн намайг хараад бодсон гэсэн. Овоо хүнд юм өргөөд явчихлаа ямар хүчтэй охин бэ гэж. Тэгээд л бусдадаа амлаад энэ охин л минийх болох ёстой гэсэн байгаа юм. Тэгээд л нэг юм уу хоёр цагийн дараа л эрэгтэй гэдгийг мэдэж байгаа юм чинь. Тиймэрхүү л зүйл болсон юм.
-"Аравт" түүхэн кинонд тоглосон тухайгаа яриач?
- Аравт кинонд тоглохыг Золоо найруулагч маань болон “Монгол хэлний грүпп” кино компанийхан санал болгоход эхлээд би зөвшөөрөөгүй юм. Жүжигчин хүнийхээ хувьд бол би итгэж байна. Гэхдээ бас намхан ч гэдэг юм уу өөртөө итгэлгүй байсан. Тийм хүн Чингисийн баатарт тоглоод хэрэггүй байх гэж бодож байлаа. Тэгээд тоглохгүй гэсэн. Гэтэл зүгээрээ зүгээр биднйи нүдэнд буугаад байна гэсэн.2 Ингээд зөвшөөрөхгүй байж байгаад зураачийнх нь намайг XIII зууны цэргийн байдлаар зурсан зургийг нь хараад болох юм байна гэсэн итгэл төрсөн. Би ер нь өөрийгөө их азтай хүн гэж боддог.
-Уран бүтээлч хүний амжилттай явах үндэс мэдээж арын алба байдаг. Таны арын албанд ямар сайхан эзэгтэй, бяцхан үрс байна вэ?
-Уран бүтээлч хүнд хамгийн хэрэгтэй зүйл гэр бүл шүү дээ. Уран бүтээлч хүн бол ажлын найман цагаар ажлаа хязгаарлаж болохгүй. Би ямар сайндаа заримдаа юм бодож явж байгаад гэрээ өнгөрөөд явчихдаг. Миний хань бол төрийн албан хаагч бүсгүй бий. Гурван хүүхэдтэй том нь Санхүү эдийн засгийн сургуульд оюутан болсон. Дундах нь бол есөн настай хүү, бага нь 4 настай охин. Манайх гэдэг айл тавуулаа. Би бол гэртээ үндсэндээ бол зочид буудалд байдаг юм шиг байдаг шүү дээ. Өглөө нэг хоол идчихээд л гараад явдаг. Орой унтах гэж л очдог хүн. Гэрт болж буй бүхий л асуудлыг том охин, хань маань зохицуулдаг.
-“Х Түц” продакшн шинэ уран бүтээлч хэр авч байна. Шинэ залуу уран бүтээлчдийг хэр дэмжиж ажилладаг вэ?
- Ер нь “Х Түц” продакшинд орж байгаа залуу уран бүтээлчид тодорхой хэмжээний авъяастай байх ёстой. Тэгээд зүтгэлтэй байх хэрэгтэй. Х Түц продакшн дээр миний барьж байгаа нэг бодлого бол хүн хүнээрээ л байх, зөв хүн байх. Манай продакшн бол залуу уран бүтээлчдэд хаалга нээлттэй шүү дээ. Ирсэн хүмүүсийг бид үзэж хараад л бололцооны залуусыг хоёр тоглолтонд оруулж үзээд туршдаг. Гэхдээ нэг хоёр удаа тоглолтонд оруулж үзээд тэр хүний авъяасыг мэдэхэд хэцүү л дээ.
-Та бол тайз, дэлгэц аль алинд нь хүчээ сорьж үзсэн. Тэгэхээр энэ хоёр төрлийн аль нь илүү хүч, чавдар шаардсан байдаг вэ?
-Аль аль нь л уран бүтээл. Хоёулаа л хүний хүч хөдөлмөр шаардсан ажил л даа. Гэхдээ яахав театр нь илүү их хүний нервь бардаг ажил юм болов уу. Кино ч гэсэн хүний нервийг бардаггүй ажил биш шүү дээ. Бас л хүнд ажил. Кино, театрын ялгаатай нь гэвэл кино бол кадрын урлаг учраас маш жоохон хэсэгт өөрийгөө бүрэн дайчилж авч гарч чадах. Харин жүжиг бол тайзан дээр нэг эхлэсэн л бол дуусан дуустал өөрийгөө мэдэрч үзэгчдийг хөтлөх шүү дээ. Кинонд бол яахав ганц нэг мэргэжлийн бус хүмүүс тоглож л байдаг юм. Гэхдээ буруутах юм байхгүй. Яагаад болохгүй гэж. Харин театрт бол мэргэжлийн бус хүн тогловол зөв хоёр ч алхаж чадахгүй. Нэг өгүүлбрийг ч зөв хэлж чадахгүй. Энэ бол батлагдсан хууль.