МЭДЭЭЛЭЛ
МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ
2019-01-04 14:49

СУРГАЛТЫН ТОВЧ ТОЙМ:

МУИС-ийн Бизнесийн сургууль нь Монгол-Японы төвтэй хамтран Бизнесийн сургуулийн магистрантурт элсэн суралцсан тохиолдолд кредит тооцуулах боломжтой сургалтыг та бүхэнд санал болгож байна. 2019.01.28-нд эхлэх сургалтандаа бүртгэлээ авч эхэллээ. Тус сургалтанд Монгол-Японы төвийн “Бизнесийн үндсэн сургалт” төгсөгчид хамрагдах боломжтой.

            Монгол-Японы төвийн “Бизнесийн үндсэн сургалт” болон Бизнесийн сургуулийн “Бизнесийн үндсэн сургалт”-нд хамрагдаж 80%-иас дээш хувийн ирцтэй, мэдлэг шалгах тестэнд 60%-иас дээш хувийн дүн авсан суралцагчийг амжилттай суралцсан гэж үзэн гэрчилгээ олгоно.  Монгол-Японы төвийн “Бизнесийн үндсэн сургалт” болон Бизнесийн сургуулийн “Бизнесийн үндсэн сургалт”-ыг амжилттай төгссөн төгсөгч цаашид Бизнесийн сургуулийн магистрантурт элсэн суралцсан тохиолдолд тус 2 сургалтын гэрчилгээг үзүүлэн 12 багц цагийн хичээлийг судалсанд тооцуулж, дүйцүүлэх боломжтой.

СУРГАЛТЫН ХУГАЦАА:

Сургалтын хугацаа: 2019.01.28-31, 2019.02.11-14, 2019.02.18-21, 2018.02.25-28

Хичээлийн цаг: 17:40-20:50

Хичээллэх газар: МУИС-ийн хичээлийн 5-р байр, 106 тоот

 

СУРГАЛТАНД ХЭН ХАМРАГДАХ ВЭ?

Монгол-Японы төвийн “Бизнесийн үндсэн сургалт” төгсөгчид

 

СУРГАЛТЫН ҮНДСЭН МОДУЛИУД:

  • Стратегийн төлөвлөлт, хяналт
  • Маркетингийн удирдлагын бодлого, стратеги
  • Санхүүгийн менежмент-ахисан
  • Стратегийн хүний нөөцийн менежмент

 

Өдөр

2019.01.28-31

2019.02.11-14

2019.02.18-21

2019.02.25-28

Цаг

17:40-20:50

17:40-20:50

17:40-20:50

17:40-20:50

Сургагч багш

Н.Сонинтамир

Я.Отгонсүрэн

Ч.Энхбаяр

Б.Болор

Хичээлийн нэр

Стратегийн төлөвлөлт, хяналт

Маркетингийн удирдлагын бодлого, стратеги

Санхүүгийн менежмент-ахисан

Стратегийн хүний нөөцийн менежмент

 

ҮНДСЭН СУРГАГЧ БАГШ:

 

СУРГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ:

  • Анкет /ЭНД дарж татаж авна уу/
  • Монгол-Японы төвийн “Бизнесийн үндсэн сургалт” төгссөн гэрчилгээний хуулбар
  • Төлбөр төлсөн баримт

Дээрх бичиг баримтыг бүрдүүлэн МУИС-ийн хичээлийн 5-р байрны 105 тоотод өөрийн биеэр ирж бүртгүүлнэ үү.

СУРГАЛТЫН ТӨЛБӨР:

Сургалтын төлбөр: 576,000 төгрөг

Банкны нэр: Голомт

Дансны нэр: Монгол улсын их сургууль

Дансны дугаар: 1102927810

 

ХОЛБОО БАРИХ:

Г. Нарангэрэл-МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес Консалтинг Төв

Утас: 77307730-4145, 99227130