Японы Ерөнхий сайд Ёшихико Нода парламентын доод танхимыг тараах
шийдвэр гаргаж хугацаанаас өмнөх сонгуулийг арванхоёрдугаар сарын 16-нд
явуулахаар товложээ. Энэ талаар мэдээлсэн “CNN” парламентын сонгуулийн
кампанит ажил арванхоёрдугаар сарын 4-нд эхлэхээр болсон хэмээн бичсэн
байна.
Японы Ерөнхий сайд Ёшихико Нода парламентын доод танхимыг тараах шийдвэр гаргаж хугацаанаас өмнөх сонгуулийг арванхоёрдугаар сарын 16-нд явуулахаар товложээ. Энэ талаар мэдээлсэн “CNN” парламентын сонгуулийн кампанит ажил арванхоёрдугаар сарын 4-нд эхлэхээр болсон хэмээн бичсэн байна.
Парламентын доод танхимыг тараах шийдвэрийг Засгийн газрын яаралтай хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд сайд нарын танхимын бүх гишүүн баталжээ. Парламентын доод танхимыг тараах эрх бүхий Ерөнхий сайдын зүгээс бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө зарлах асуудлыг хойшлуулсаар байсан юм. Тус улсын Үндсэн хуулиар бол сонгуулийг ирэх оны долдугаар сараас наана явуулахгүй байх боломжтой. Ёшихико Нода сүүлийн үед хамгийн доод түвшинд буюу 20-иос доош хувьд хүртэл унаад байгаа Засгийн газрынхаа нэр хүндийг өсгөхийг оролдсоор байв.
Гэвч Ерөнхий сайд сөрөг хүчнийхнээр гол гол хуулийн төслүүдийг дэмжүүлэхээр болсны дараа доод танхимыг тараахаар шийджээ. Тухайлбал, сөрөг хүчнийхэн төсвийн цоорхойг нөхөх, Засгийн газрыг дампуурлаас аврахын тулд улсын өрийн бичгийг нэмж гаргахыг зөвшөөрсөн хуулийн төслийг дэмжихээр болсон байна. Түүнчлэн сөрөг хүчнийхэн өнөөдөр сонгуулийн тогтолцооны тухай Засгийн газрын хуулийн төслийг дэмжихээр саналаа өгнө.
Сонгогчид идэвхи зүтгэлийг нь үнэлэн эрх баригч намын төлөө саналаа өгнө гэдэгт Ёшихико Нода найдаж байна. Гэвч түүний гол өрсөлдөгч болох Ерөнхий сайд асан Шинзо Абэ тэргүүтэй сөрөг хүчний Либерал-Ардчилсан нам сонгуульд ялж магадгүй байгааг олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Д.Идэр