МЭДЭЭЛЭЛ
"ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА" АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ
2019-01-16 11:19

“Ажилтны хөгжлийг бизнес стратегитэй уялдуулсан хүний нөөцийн тогтолцоо"-г нэвтрүүлцгээе. Монгол-Японы төвийн "ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА"-ын ахисан түвшний сургалтын бүртгэл эхэллээ.

1) Сургалтын танилцуулга:
Тус сургалтаар гадаад орчны өөрчлөлттэй уялдуулан тухайн байгууллагын стратегийг хэрхэн хэрэгжүүлэх, түүнд нийцсэн хүний нөөцийн стратегийг хэрхэн боловсруулах аргачлалын талаар мэдлэгтэй болно. Мөн хүний нөөцийн удирдлагын бүрэлдэхүүн хэсэг болох хүний нөөцийн үндэс, сонгон шалгаруулалт, сургалт хөгжил, үнэлгээ, шагнал урамшууллын талаар тодорхой аргачлалуудыг хэрхэн уялдуулах тухай суралцана.

2) Сургалтын онцлог:
Онол, дадлага хосолсон практик сургалт

3) Хичээллэх өдөр, цаг: 
2019.02.18-22, 15:00-19:30 (Даваа-Баасан)

4) Хамрагдах хүн: Аж ахуй нэгж байгууллагын удирдах албан тушаалтан, хүний нөөцийн менежерүүд

5) Хамрагдах хүний тоо: 30 хүн 
※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

6) Сургалтын төлбөр: 240.000 төгрөг

7) Сургалтын агуулга:
● Стратегит хүний нөөцийн удирдлага
● Менежментийн стратеги болон хүний нөөцийн стратегийн уялдаа
● Хүний нөөцийн удирдлагын үндсэн тогтолцоо
● Хүний нөөцийн үнэлгээ, цалин урамшуулал, сонгон шалгаруулалт
● Хүний нөөцийн хөгжүүлэлт
● Манлайлал ба байгууллагын хөгжил

8) Хичээл заах багш : Ямазаки Кёоко Ph.D
Гакүшюин их сургуулийн зочин профессор,
Хүний нөөц/Байгууллагын хөгжлийн консалтант,
JSHRM зөвшөөрөл бүхий хүний нөөцийн мэргэжилтэн,
Японы хүний нөөцийн удирдлагын холбооны Үйл ажиллагаа хариуцсан ажилтан, Аж үйлдвэрийн зөвлөх
MBA (Tsukuba Univ.)
Ph.D. course (Kobe Univ.)

9) Гэрчилгээ: Сургалтад 70%-иас дээш ирцтэй хамрагдсан суралцагчдад гэрчилгээ олгоно.

10) Бүртгэл: Монгол-Японы төв дээр өөрийн биеэр хүрэлцэн ирэх эсвэл доорх холбоосоор орж онлайнаар бүртгүүлнэ үү.

СУРГАЛТЫН БҮРТГЭЛ: 
Сургалтад ЭНД дарж бүртгүүлнэ үү. 

Мөн 2019.02.15 /Баасан/-ны 18:30 цагаас тус сургалтын ерөнхий агуулгыг танилцуулсан Нээлттэй семинарыг зохион байгуулах тул та бүхэн нээлттэй ирж сонирхоно уу.

Төлбөр: 5000₮

НЭЭЛТТЭЙ СЕМИНАРЫН БҮРТГЭЛ: 
Нээлттэй семинарт ЭНД дарж бүртгүүлнэ үү. 

11) Холбоо барих: 
Утас: (11)-310879 (Ext.3), (11)-325123 (Ext.3)
И-мэйл хаяг: amgalan@japan-center.mn, 
narangoo@japan-center.mn; nyamsuren@japan-center.mn
Цахим хуудас: www.japan-center.mn