Making the band нэвтрүүлэгээс төрөн гарсан "Extacy" хамтлаг шинэ уран бүтээлийн нээлтээ хийлээ. "Glorious" нэртэй дууны шинэ клипны нээлт өнгөрсөн амралтын өдөр Өргөө кино театрт болжээ. Энэхүү дуу нь ялдам, эмэгтэйлэг дүр төрхийг илэрхийлсэн жазз стилийн уран бүтээл болсон онцлогтой аж. Мөн энэ үеэр "Extacy" хамтлаг шинэ гишүүнээ танилцуулсан аж. Д.Сүндарь СУИС-ын нэгдүгээр курст сурдаг бөгөөд ийнхүү анхны уран бүтээлээр үзэгч, сонсогчидтой уулзаж байгаа юм байна.