МЭДЭЭЛЭЛ
“СНОУ ФИЛДС” ХХК ДЭЭР "ЗАГВАР АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР"-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2019-01-28 21:00

2018-2019 оны “Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөр”-т хамрагдаж буй “Сноу филдс” ХХК дээр тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа 1 сарын 18-ны өдөр болж өнгөрлөө.

“Сноу Филдс” ХХК нь ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг бөгөөд өөрийн үйлдвэртээ түүхий ноолуур бэлтгэн нийлүүлэх, ялган ангилах, холих, будах, самнах, ээрэхээс гадна Япон улсын Шима Сейки компанийн хамгийн дэвшилтэт автоматжсан сүлжих машинаар төрөл бүрийн сүлжмэл эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн Япон, Солонгос, Орос, Герман зэрэг улсууд руу экспортолдог билээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол-Японы төвийн захирал Ц.Даваадорж, бизнесийн сургалтын тасгийн дарга Г.Түмэнбаяр, Япон мэргэжилтэн багш Хирабаяши Масаки, “Сноу филдс” ХХК-ийн захирал, менежер, ажилтан албан хаагчид оролцлоо. Үүгээр ЗААН-ийг хөгжүүлэх хөтөлбөрийн зааварчилгаа, сургалт албан ёсоор эхэлж байна. Цаашид 6 сар хүртэл дэлгүүрийн удирдлага, үйлчилгээний соёл сэдвүүдээр голлон сургалт, зааварчилгаа үргэлжлэх болно.

Тус нээлтийн үйл ажиллагаа Хирабаяши Масаки багшийн “Хүний нөөцийн үнэлгээний систем” сэдэвт сургалтаар үргэлжлэн  1 сарын 18, 22-ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдсан юм. Сургалтаар хүний нөөцийн үнэлгээгээ хэрхэн оновчтой арга барилаар хийх болон ажилтнаа сургаж хөгжүүлэх, дунд шатны удирдлагуудад байх ёстой чадвар зэрэг сэдвүүдийг орсон юм.

“Сноу Филдс” ХХК –ийн хамт олонд хөтөлбөртөө идэвхтэй хамрагдаж, компанийн менежментээ сайжруулах ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.