МЭДЭЭЛЭЛ
АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2019-01-25 19:59

Монгол-Японы төвийн ажлын байран дээрх сургалт дотоодын гал тогооны тавилга үйлдвэрлэлийн анхдагч компани  болох “Долоонболдог” ХХК дээр зохион байгуулагдлаа.

Тус компани дээр Япон мэргэжилтэн багш Хирабаяши Масаки 3 хоногийн хугацаанд хүний нөөцийн удирдлага, ажилтнаа хэрхэн хариуцлагатай бөгөөд ажилдаа дуртай байлгах, сургалт хөгжлийн талаар Япон компаниудын хүний нөөцийн бодлого болон  практик туршлагаа хослуулан сургалт зөвлөгөө явууллаа.

Хирабаяши багшийн хувьд 3 дахь удаагаа манай улсад ирж танхимын болон ажлын байрны сургалтыг удирдан явуулж байгаа бөгөөд IBM корпорацийн Токио дахь салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай багш юм.

Япон улсын хүний нөөцийн бодлого нь шинэ ажилтны болон бусад сургалтаар дамжуулан ажилтнаа өсгөж хөгжүүлэх зорилготой, хүнээ дээдэлсэн, хүндэтгэсэн бодлого байдаг. Манай улсын компани, албан байгууллагууд сүүлийн үед энэ хандлага руу чиглэж байна. Үүний түүчээ болон ажиллаж байгаа “Долоонболдог” ХХК-ийн удирдлага, хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Та бүхэн ажлын байран дээрх тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхийг хүсвэл Монгол-Японы төвийн Бизнесийн сургалтын тасагтай холбогдоно уу.
 

Утас: 11-310879 (ext-3)