Өнгөрсөн амралтын өдрөөр цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 97 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 76 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон байна. Тус өдрүүдэд нийслэлд хүнийг алах нэг, хүчиндэх гурав, хулгайлах 25, танхайрах 18, бусдын биед гэмтэл учруулах зургаа, булаах хоёр хэрэг гарчээ. Мөн зам тээврийн 43 осол гарч, 25 хүн гэмтэн, хоёр хүн нас барсан байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (2)