МЭДЭЭЛЭЛ
Япон улсад хувийн зардлаар суралцах хүсэлтэй монгол иргэдэд зориулсан шалгалт
2019-02-15 14:16

Зохион байгуулагч : Япон Улсын Оюутныг Дэмжих Байгууллага (JASSO) Монголын Япон Xэлний Багш Нарын Холбоо

 

Тус шалгалт (EJU) нь Япон улсад хувийн зардлаар суралцах хүсэлтэй хүмүүсийн Япон хэл болон ерөнхий эрдмийн мэдлэгийг шалгах зорилготой юм. Япон улсын зарим их дээд сургууль тус шалгалтын дүнгээр өөрийн сургуульд элсэх зөвшөөрөл олгодог.

Тус шалгалт нь улсын зардлаар суралцах шалгалт биш болохыг анхаарна уу.

 

Шалгалт : 2019 оны 6-р сарын 16ны өдөр болно.

Шалгалт авах байр : Монгол-Японы төв ,Монгол Улсын Их сургууль

Шалгалтын хураамж : 14000 төгрөг

Өргөдөл хүлээн авах хугацаа : 2019-оны 2-р сарын 12ны өдрөөс 3-р сарын 7 ний өдрийг дуустал.

Өргөдөл хүлээн авах байр : Монгол-Японы төв

Цаг : 11 цаг 30 минутаас 17 цаг хүртэл (ажлын өдөр)

Жич: 2019 оны 3 дугаар сарын 8-ны өдөр бүртгэхгүй болно.

Өргөдлийн маягт болон шалгалтын танилцуулгыг дээрх хугацаанд үнэгүй тараана.

 

Сонирхсон мэдээллээ Монголын Япон Хэлний  Багш Нарын Холбооны 99886106 дугаарын утсаар асууж лавлана уу.

 

Шалгалтын тухай мэдээллийг JASSO-гийн  http://www.jasso.go.jpгэсэн вэб хуудаснаас үзэж болно.