Энэтхэгийн барууны хүчний удирдагч Бал Такерае 86 насандаа таалал төгслөө. Түүний дагалдагч хийгээд намынх нь олон зуун мянган хүмүүс уй гашууд автаад байгаа аж. Өчигдөр түүний оршуулах ёслол болж Бомбей хотын иргэд гудамж талбайгаар дүүрч түүнийг эцсийн замд нь үдсэн юм. Ойрын хэдэн жилийн турш ийм нүсэр оршуулга тус хотод болоогүй. Оршуулгын ёслолд оролцогчид түүний хөргийг цагаан даавуун дээр хэвлэн гашуудлаа илэрхийлсэн. Судалаагаар түүний оршуулах ёслолд нийдтээ 1.5 сая хүн ороцсон гэж тооцжээ.Тэрээр барууны хүчний гол нам болох Шив Сена-г үндэслэгч бөгөөд
хамгийн нөлөө бүхий улс төрчдийн нэг байсан юм. Харин түүнийг Хиндү
болон Муслим шашинтныг хагаралдуулагч хэмээн буруутгадаг.
Түүний оршуулах ёслол олон зуун мянган хүнийг хамран болж байгаагийн дээр шашны үзэлтнүүд ихэвчлэн цугласан тул ямар нэг сөргөлдөөн гарч болзошгүй хэмээн сэрэмжилж мянга гаруй цагдаа хамгаалалтад гарчээ.