Энэ сарын 18-ны өглөө Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Цолмонгийн биед халдсан хэрэг гарчээ. Түүнийг ням гаригийн өглөө 06 цаг 40 минутын үед жолоочийнхоо хамт гэрийнхээ ойролцоо явж байхад ....улсын дугаартай хар өнгийн “Ланд круейзер 100” маркийн автомашин замыг нь хааж, дотроос нь гурван залуу бууж ирэн биед нь халдсан байна. Одоогоор хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхлээд байна.
Б.Цолмон нь гурван сарын өмнө ГИХАЭГ-ын тэргүүн дэд даргаар томилогдсон билээ.
Б.Чимэг