МЭДЭЭЛЭЛ
ЯПОН ДАХЬ ДАДЛАГА СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2019-03-01 19:09

Монгол-Японы төвийн Бизнесийн үндсэн сургалт төгсөгчдийн анхааралд!!!

1) Сургалтын танилцуулга:
Монгол-Японы төв нь 2002 оноос эхлэн аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах зорилготойгоор компанийн удирдах дээд шатны албан тушаалтнууд болон менежерүүдэд зориулан онол, практикт тулгуурласан Бизнесийн үндсэн сургалтыг зохион байгуулж ирсэн билээ. Энэхүү сургалтыг амжилттай төгссөн төгсөгч нараа Япон дахь дадлага сургалтад хамрагдахыг урьж байна.

Япон дахь дадлага сургалт нь 2 долоо хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд тус сургалтаар үндсэн сургалтаар сурсан зүйлээ бататгаж, япон компанитай биечлэн танилцаж, бодитоор юуг зорьж байгаагаа ойлгож авах боломжтой. Сургалтын дараа үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, бодит ажил хэрэг болгох нь энэ сургалтын гол зорилго юм. Үүнээс гадна Японд бизнесийн уулзалт, семинарыг зохион байгуулах тул бизнесээ өргөжүүлэх боломжтой.

2) Сургалтын хугацаа: 2019.09.01-14

3) Хамрагдах хүний тоо: 25 хүн
• Бүртгүүлсэн хүмүүсээс сонгон шалгаруулна.

Давуу эрхтэйгээр хамрагдах хүмүүс:
2018-2019 оны ЗААН-ийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдаж буй компани тус бүр 1 хүн
2018-2019 оны Удирдлагын анги 4 хүн 
2018-2019 оны Менежерийн анги 2 хүн

4) Сургалтын зардал: 3,000,000₮ 
Дээрх төлбөр нь ирж очих нислэгийн тийз болон бичиг баримт боловсруулах зардал бөгөөд Японд байх хугацаанд гарах зардал /зочид буудал, хоол, сургалтын төлбөр, унааны зардал гэх мэт/-ыг ЖАЙКА хариуцна.

5) Бүртгэл:
・Бүртгэлийн хугацаа: 2019.03.01 (Баасан)~03.20 (Лхагва) хүртэл
・Бүртгүүлэхэд шаардлагатай материал:
1) Бүртгэлийн анкет (ЭНД бүртгүүлнэ үү)
2) Компанийн танилцуулга (монгол, англи эсвэл япон хэлээр байвал сайн)
3) Ажлын газрын тодорхойлолт (Сургалтад суухыг зөвшөөрсөн байх)
4) Материал хүлээн авах цахим шуудан: tumenbayar@japan-center.mn, amgalan@japan-center.mn 
※Компанийн танилцуулга болон ажлын газрын тодорхойлолтыг дээрх цахим шуудангаар хавсаргаад явуулна уу.

ЖИЧ:
・Бичиг баримтын сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсээс ярилцлага авах бөгөөд ярилцлагын товыг утсаар мэдэгдэнэ. 
・1 компаниас 1 хүн бүртгүүлэх боломжтой.
・Өмнө нь Япон дахь дадлага сургалтад хамрагдсан хүмүүс дахин хамрагдах боломжгүй.
・Сонгон шалгаруулалтад тэнцээгүй хүмүүст тайлбар хийхгүйг анхаарна уу!

6) Холбоо барих:
Хариуцсан ажилтан: Г.Түмэнбаяр, О.Амгалан 
Утас:11-310879 (Ext.3), 11-325123 (Ext.3)
Цахим шуудан: tumenbayar@japan-center.mn; amgalan@japan-center.mn