Энэ сарын 22-25-ны
өдөр “Европын кино өдөр”-үүд Black
box театрт болох гэж байна. Тус өдөрлөгийг Европын холбооны төлөөлөгчийн газар, “Black
box” театр,
“Глоб Интернэшнл” ТББ хамтран зохион байгуулж байгаа юм. Гурав дахь жилдээ болох гэж
буй Европын кино өдрүүдэд энэ жил 10 орны 10 киног үзүүлэхээр авчирсан байна. Грек, Чех, Австари, Унгар, Франц, Герман, Дани
зэрэг 10 улсын кино тус өдөрлөгт оролцож байгаа аж. Энэ үйл ажиллагааны дараа Европын холбоо болон
Монгол улс хоорондын харилцааны хүрээнд европын улсуудаас Монгол улсад суугаа
элчин сайдуудын уулзалт болох юм байна.
Т.Хулан