Үйл явдал
ЗАГВАР АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖЛЭН ЯВАГДАЖ БАЙНА
2019-03-19 11:52

Монгол-Японы төвийн 2018-2019 оны “ЗААН хөтөлбөр”-т хамрагдаж буй “Монфүүдланд” ХХК дээр “Дамжлагын удирдлага, үйлдвэрийн зохион байгуулалт” сургалт эхэллээ. Уг сургалт нь үйлдвэрийн төлөвлөгөө боловсруулах, ажлын ачааллыг жигд хуваарилах, сул зогсолт, хүлээлтийг багасгах, үйлдвэрийн байраа зөв зохион байгуулах, ингэснээр үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх зорилготой.

Сургалтыг Монгол-Японы төвийн үйлдвэрлэлийн удирдлага, 5S сургалтын үндэсний сургагч багш, HQT ХХК-ийн захирал Ш.Алтанхуяг удирдан явууллаа. Эхний удаагийн сургалтаар онолын мэдлэг олгохоос гадна кейс дасгал ажиллан мэдлэгээ бататгасны дараа өөрийн үйлдвэрийн байрандаа бодитоор хэрэгжүүлж эхлэх юм.

“Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн сургалтууд цаашид үргэлжлэн явагдах болно.