БИЗНЕСИЙН СУРГАЛТ
ГАДААД ХУДАЛДААНЫ СТРАТЕГИ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2019-03-20 17:25

ГАДААД ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ БОЛОН ЭРХЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БУЙ КОМПАНИУДЫН АНХААРАЛД!!
Мобиком корпорацийг Япон талаас хариуцан ажиллаж байсан Фүживара Хирото багшийн "ГАДААД ХУДАЛДААНЫ СТРАТЕГИ" бизнесийн практик сургалтын бүртгэл эхэллээ!

1) Зорилго: 
Гадаад худалдаа явуулахын тулд юуны өмнө гадаад худалдаа гэж юу вэ, гадаад худалдаа явуулахад юу хамгийн чухал вэ, гадны зах зээлд хэрхэн амжилттай нэвтрэх вэ гэдэг талаар ерөнхий ойлголттой байх хэрэгтэй. 
Тус сургалтаар гадаад худалдааны тухай ерөнхий ойлголтоос гадна бодит байдалд тулгардаг асуудлууд хийгээд тухай бүрт тохирсон шийдэл, гарсан алдаа онооны бодит жишээг танилцуулах болно. Мөн эрсдэлийн удирдлагын процесс болоод худалдан авагч нийлүүлэгчид шинжилгээ хийн монгол бизнесийн онцлогоос суралцана.

2) Хичээллэх өдөр, цаг:
2019.04.08-12 (Даваа-Баасан), 15:00-19:30

3) Хамрагдах хүн:
Компанийн удирдах албан тушаалтан, гадаад худалдааны менежер, үйлдвэрлэгчид

4) Хамрагдах хүний тоо: 30 хүн

5) Сургалтын төлбөр: 240,000 төгрөг

6) Сургалтын агуулга:
- Гадаад худалдааны ерөнхий ойлголт
- Гадаад худалдааг хэрхэн зохион байгуулах вэ?
- Эрсдэлийн удирдлагын процесс
- Монголын бизнесийн онцлог
- Худалдааны компанийн анхаарах ёстой зүйл

7) Хичээл заах багш: Фүживара Хирото
1985 оноос өдгөө хүртэл Сүмитомо корпорацид ажиллаж байна.
1985 Корпорацийн Нягтлан бодох бүртгэлийн хэлтэс,
1992 Харилцаа холбооны бизнесийн хэлтэс,
1993 БНТУ-д төлөөлөгч,
1997-2000, 2003-2007 Токио салбарт Мобикомыг хариуцсан ажилтан,
2000-2003, 2007-2010, 2013-2018 Сүмитомо корпорацийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газрын дарга,
2010 Барилга, машин механизмын бизнесийн хэлтэс, “Transwest Mongolia”-г хариуцсан мэргэжилтэн,
2018 Барилга, машин механизмын бизнесийн хэлтэс.
2012 онд “Найрамдал” медалиар шагнуулсан.

9) Бүртгэл:

СУРГАЛТЫН БҮРТГЭЛ: 
Монгол-Японы төв дээр өөрийн биеэр хүрэлцэн ирэх эсвэл ЭНД дарж онлайнаар бүртгүүлнэ үү.

Мөн 2019.04.05 /Баасан/-ны 18:30 цагаас тус сургалтын ерөнхий агуулгыг танилцуулсан Нээлттэй семинарыг зохион байгуулах тул та бүхэн нээлттэй ирж сонирхоно уу. Төлбөр: 5,000₮

НЭЭЛТТЭЙ СЕМИНАРЫН БҮРТГЭЛ: 

Нээлттэй семинарт ЭНД дарж бүртгүүлнэ үү.

10) Холбоо барих: 
Утас: (11)-310879 (Ext.3), (11)-325123 (Ext.3)
Цахим шуудан: amgalan@japan-center.mn, 
narangoo@japan-center.mn; nyamsuren@japan-center.mn
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business