МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛЫН КООСЭН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛАХ СЕМИНАР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.
2019-03-27 12:43

3 сарын 15-ны өдөр Монгол-Японы төвд Японы боловсролыг эзэмшсэн инженерүүдийг танилцуулах семинар болж өнгөрлөө.

КООСЭН нь Японы аж үйлдвэрийн хөгжлийн тулгуур болох “ИНЖЕНЕР”-үүдийг төрүүлсэн Японы боловсролын систем билээ.

Япон улс болон Монгол улсад
• Механик
• Барилга
• Цахилгаан
• Биохими
зэрэг инженерийн чиглэлээр 5 жилийн турш суралцсан 150 гаруй залуу боловсон хүчин энэ жилээс эхлэн Монголдоо ажиллахад бэлэн болоод байна.


Тус семинараар шинээр төрөн гарч буй КООСЭН боловсон хүчний давуу талыг компаниудад танилцуулахын сацуу компани болон КООСЭН сургуулийн НЭТВОРКИНГ уулзалт явагдаж  шинэ боловсон хүчнээ олж авсан гэдэгт итгэлтэй байна.


Хамтран зохион байгуулагч:

ЖАЙКА, Японы үндэсний технологийн хүрээлэнгийн төлөөлөгчийн газар, “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл, Монгол Коосэн, Шинэ Монгол Коосэн, ШУТИС-Коосэн технологийн коллеж, Монгол-Японы төв