Үйл явдал
ЗАГВАР АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2019-04-08 17:33

Монгол-Японы төвийн “ЗААН хөтөлбөр”-т хамрагдаж буй “Монбейкери” ХХК дээр КАЙЗЭН сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш Н.Батчулуун удирдан явуулсан бөгөөд кайзэн-н тухай ойлголт, хэрхэн үйлдвэрлэлийн процессыг тасралтгүй сайжруулах, кайзэн саналын систем буюу ажилчдаас санал цуглуулах, түүнийг хэрэгжүүлэх зэрэг агуулгаар орсны дээр Монгол, Японы томоохон компаниудын КАЙЗЭН /сайжруулалт/-г хэрхэн хэрэгжүүлж буй жишээ, туршлагаасаа хуваалцан үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцан зөвлөгөө өгсөн юм.

Сургалтын дараах санал асуулгаар 100% сэтгэл хангалуун гэсэн өндөр үнэлгээг авсан юм.

Та бүхэн Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу. Мөн Монгол-Японы төвийн Бизнесийн сургалтын тасагтай холбогдоно уу.

Утас: 11-310879 (ext-3)