Эмээгийн хайртай Баяраа: Тэрбээр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд дөрөвдүгээр хороололын унаган хүү. Аав нь дөрвөн настай байхад өөд болж, ээж эмээ хоёртойгоо үлдсэн. Тэрбээр айлын ганц хүү. Тэрбээр Америкаас ирээд анхны уран бүтээлээ эмээдээ сонсгоход эмээ нь хөгжмийн хэмнэлд толгойгоо дохьчихсон сууж байсан гэсэн.
24tsag.mn сайтын facelook үргэлжилж байна. Энэ удаагийн зочноор үзэл бодол, өвөрмөц дуу хоолойгоороо олонд танигдсан Rokit Bay-г танилцуулж байна.
Эмээгийн хайртай Баяраа: Тэрбээр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд дөрөвдүгээр хороололын унаган хүү. Аав нь дөрвөн настай байхад өөд болж, ээж эмээ хоёртойгоо үлдсэн. Тэрбээр айлын ганц хүү. Тэрбээр Америкаас ирээд анхны уран бүтээлээ эмээдээ сонсгоход эмээ нь хөгжмийн хэмнэлд толгойгоо дохьчихсон сууж байсан гэсэн. Арван жил: “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийг төгссөн. Тэрбээр англи хэлний хичээлдээ маш дуртай байсан учраас бие дааж сураад, ангийнхныхаа хажууд хэлний нэг түвшин илүү байсан. Мөн зургийн хичээл, биеийн тамирын хичээлдээ сонирхолтой сурагч байсан.
Од болох гараа: Тэрбээр анх 2007 оны үед асуулт форумаар од болсон. Тухайн үед тэрбээр “Nevalast” гэж нэртэй байсан бөгөөд түүнийг энэ нэрээр сонсогч фэнүүд нь андахгүй. Тухайн үед түүний гол өрсөлдөгч нь “Realyeyzzz” байсан юм. Тэр хоёр ихэвчлэн англи хэл дээр дисслэдэг байсан.
Түүний гол өрсөлдөгч нь “Realyeyzzz”
Rokit Bay: Rokit Bay гэдэг нэр бол гурван өөр утгатай үгийг нэг үгэнд багтаасан юм. Хамгийн гол утга нь Rock it Bay буюу доргиогоод өг Bay гэсэн утгатай. Түүнийг Америкт байхад Bay гэж дууддаг байсан. Энэ нь Баяраа гэж нэрний минь эхний үе. Бас нэг утга нь Rocket Bay буюу Пуужин Баяраа. Пуужин гэсний учир нь эрсдэлтэй боловч амжилттай хөөрвөл хэний ч хүрээгүй газар очно гэсэн утгатай. Харин сүүлийн утга нь Raw kit Bay буюу original дуугаралттай гэсэн үг.
Тэрбээр өөрийнхөө хүсэл мөрөөдлөө дуундаа шингээдэг.
Бизнесмэн: Тэрбээр Америкт бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр сурч, хажуугаар нь дуу хөгжмөө бичдэг байсан. Тэнд тав жил амьдарсан.
Жүжигчин: Түүний дэлгэцийн анхны уран бүтээл бол Холливvдийн өлгий нутаг болох Лос Анжилес хотод 2009 онд бvтээгдсэн “Маргаашгvй” уран сайхны кино юм. 17-н настай хvvхдийн энгийн амьдралд гарч буй гэнэтийн өөрчлөлт тvvнд хэрхэн нөлөөлж буйг харуулсан тус кинонд дуучин маань гол дүрийг бүтээжээ.
Уран бүтээлч найзууд: Хамгийн сүүлд "Big fish" уран сайхны кинод тоглосон. Гэхдээ тэрбээр өнгөрсөн жил “Алтан элс” уран сайхны кинод бас реппер Gee-гийн хамт тоглосон. Харин энэ бүтээл үзэгчдийн хүртээл болоогүй.
Анхны цомог: “Пуужин Баяраа”
Анхны тоглолт: “Нэг өдрийн хаан”.
Хамгийн том алхам: Түүний амьдралдаа хийсэн хамгийн том алхам бол урлагийн хүн гэдгээ хүлээн зөвшөөрч урлагийн карьераа эхэлсэн нь хамгийн чухал.
Бусдаас ялгарах байдал: Тэрбээр монголын хип хоп дуучдаас гурав дахин илүү хөдөлмөрлөдөг гэж боддог. Мөн бүх дууныхаа үг аяыг өөрөө зохиож, миксингээ хийж, CD-ний cover дизайн, клипнийхээ эвлүүлгийг шаарлагатай бол хийдэг.
“Хэрвээ би өөртөө зөвлөж байвал “Бүү залхуур”гэж хэлнэ”
Rokit Bay
Сэтгэгдэл (100)