Үйл явдал
АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2019-04-10

Монгол-Японы төвөөс 2019 оны 4 сарын 1,2-ны өдрүүдэд “Витафит милк” ХХК дээр “Үйлдвэрлэлийн удирдлага” сэдэвт ажлын байран дээрх сургалтыг амжилттай зохион байгууллаа. 

Уг сургалтыг “Панасоник” корпорацид 30 гаруй жил ажилласан туршлагатай, Вьетнам, Лаос, Мьянмар, Монгол-Японы төвийн багш Масүда Казүми удирдан явууллаа.

Монголд тав дахь жилдээ ирж ажиллаж буй Масүда Казүми багшийн хувьд Витафит компани дээр 3 дахь жилдээ сургалт зөвлөгөө өгч байгаа юм. Энэ удаагийн сургалтаар ХОО-РЭН-СОО-г хэрэгжүүлэх, 5S хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, идэвхжүүлснээр хэрхэн ажлын менежментийг сайжруулах тал дээр сургалт зөвлөгөө өглөө. Мөн өмнөх сургалтууд дээрээ үндэслэн Витафит компанид тохирсон үйлдвэрлэлийг шинэчлэх саналаа танилцуулсан юм.

Байнгын сургалт, хөгжүүлэлтдээ анхаарч ажилладаг Витафит компанийн хамт олондоо сургалтаар олж авсан мэдлэг, багшийн санал болгосон шинэлэг санаануудыг амжилттай хэрэгжүүлэхийг хүсье.

Ажлын байран дээрх сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх утсаар холбоо барина уу.

Утас:11-310879 /Ext3/