Улсын нууцад хамаарах баримт задруулж, гадаадын тусгай албаныханд дамжуулсан хэрэгт буруутгагдаж буй ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны дарга асан хурандаа В.Нямхандыг өнгөрсөн дөрөвдүгээр сард Хан-Уул дүүргийн шүүхэд шүүсэн. Гэвч шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан үзээд мөрдөн байцаалтад буцаагаад байсан билээ. Түүнээс хойш мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилсээр өнгөрсөн аравдугаар сард Нийслэлийн прокурорын газрын хяналтад ирээд байсан.
Харин Нийслэлийн прокурорын газар хэргийг хянан үзээд, дахин ТЕГ-т шилжүүлсэн байна. Ингэснээр түүнийг хэрэг ТЕГ-т шалгагдахаар болж байгаа юм.
Түүнийг Эрүүгийн хуулийн 79.1-д зааснаар Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан гэх үндэслэлээр буруутгаж байгаа.
В.Нямхандыг Сөрөх тагнуулын албанд ажиллаж байхдаа төрийн нууцад хамаарах баримт бичгийг хятадуудад задруулж, улмаар 100 сая төгрөгийн гэрээг нууцаар хийсэн гэж хууль хяналтын байгууллага үзсэн байна.
Б.Чимэг