Газын зурваст өнгөрсөн зургаан өдөрт багадаа 105 хүн амиа алдсан талаар
“BBC” мэдээллээ. Өчигдөр амиа алдагсдын дунд Исламын /Палестины/ Жихад
цэргийн бүлэглэлийн коммандлагч, түүний эхнэр болон бага насны хоёр
хүүхэд байсан нь палесинчуудын хувьд ихээхэн хохирол болсон хэмээн үзэж
байна.
Газын зурваст өнгөрсөн зургаан өдөрт багадаа 105 хүн амиа алдсан талаар “BBC” мэдээллээ. Өчигдөр амиа алдагсдын дунд Исламын /Палестины/ Жихад цэргийн бүлэглэлийн коммандлагч, түүний эхнэр болон бага насны хоёр хүүхэд байсан нь палесинчуудын хувьд ихээхэн хохирол болсон хэмээн үзэж байна.
Израйль үүнийг үл харгалзан тус нутагт бөмбөг хаясаар л байна хэмээн сайт мэдээлжээ. Өчигдөр л гэхэд Газа хот руу Израйлиас 100 гаруй пуужингаар харвасан байна. Харин Газын зурваст маргаан эхэлснээс хойш Израйль руу 877 пуужин харваснаас 570 нь Израйльд газардаж, 307 нь пуужин хамгаалах системээр газардахаасаа өмнө баригдсан байна.
Олон хүний амь насыг хохироож буй марганат асуудлыг олон улс хэлэлцэж хоёр орныг эвлэрэхийг шаардаж байгаа юм. Газун зурвасын хяналтдаа авсан Исламын цэргийн Хамас бүлэглэлийн удирдагч Калед Мешаль эвлэрэлийн талаар хэлэлцэх боломжтой хэмэн мэдэгдсэн байна. Тэрбээр “Бид эвлэрэлийн тохиролцоонд бэлэн байн. Харин Израйль эхлээд дайралтаа зогсоох ёстой” хэмээн хэлжээ.
Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өнгөрсөн ням гарагт дайралтын ажиллагааг өргөсгөхөд бэлэн байгаагаа илэрхийлж, 75 мянган цэргийн хүч байгаа хэмээн мэдээлж байсан юм.
Палестины цэргийн хүчин хил рүү гал нээснээр Израйль Газын зурваст агаарын дайралт хийж энэхүү “дайн” эхэлсэн юм.
Палестины Хамас бүлэглэл олон улсын болон НҮБ-ын сонголтоор аль ч нутагт харьяалагддагүй маргаант Газын зурвасыг 2007 оноос хойш хянах болсон юм. Израйль Газын зурвасаас 2005 онд гарсан ч хэдий одоо хүртэл өөрийн нутаг хэмээн үзэж хөл хорио тогтоодог юм. Газын зурвас бол Газар Дундын тэнгисийн дагуух 41 км урт, 6-12 км өргөн үргэлжлэх 360 км² нутаг юм. 1.5 сая хүн амьдардаг Газын зурсавын нийслэл нь Газа хот. Ямар ч улсаар хүлээн зөвшөөрөгдөөгүй боловч Палестиний эрх баригчид Палестиний нутаг дэвсгэр хэмээн 2006 онд зарлан, хяналтаа тогтоосон. Палестиний нутаг дэвсгэрээс Израйльчууд гарах хэрэгтэй гэж Палестиний эрх баригчид үздэг бол Израйльчууд энэхүү газар нутаг биднийх гэж үздэгээс ихээхэн маргаан үүсч олон хүн амь насаа алддаг юм.

Д.Идэр