Сонгуулийн дараахан хэргийг нь сэргээн шалгасан Монголбанкны ерөнхийлөгч асан, Эдийн засаг хөгжлийн дэд сайд О.Чулуунбатын хэргийг өнгөрсөн аравдугаар сард АТГ-аас Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлсэн. Түүнийг “Албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан” хэмээн шалгаж байсан ч гишүүнийх нь бүрэн эрхийг УИХ-аас түтгэлзүүлээгүй учир хэргийг Нийслэлийн прокурорын газраас түр түтгэлзүүлээд байсан. Харин сонгууль дууссаны дараа түүний хэргийг сэргээн шалгаж эхэлсэн билээ.
Харин Нийслэлийн прокурорын газраас хэргийг хянан үзээд нэмж шалгах зүйл бий гэсэн үндэслэлээр АТГ-т буцаасан байна.
О.Чулуунбат нь Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, тус банкны Валютын газрын захирал Ч.Одонтуяатай нийлж, 11 тэрбум, Жорж Чайлмерстай хамтарч 35 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгагдаад байгаа.
Хэдийгээр АНУ-ын иргэн Жорж Чалмерсийг хууль хяналтын байгууллагынхан шалгасан ч Монголбанкны ерөнхийлөгчийг залилсан гэх үндэслэлээр хэргийг нь тусгаарласан. Гэвч Жорж Чалмерс Монгол Улсын хууль хяналтын байгууллагад шалгагдаж байхдаа оргон зайлж, хилээр гарсан нь билээ. О.Чулуунбатыг 2006 онд Жорж Чалмерстай “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийт 200 сая аккредитив нээх гэрээ байгуулсан гэдэг. Гэвч Жорж Чалмерс нэг ч орон сууц бариагүй аж.
Тиймээс О.Чулуунбатад Эрүүгийн хуулийн 150.3-т заасан бусдыг завшиж, их хэмжээний хөрөнгө үрэгдүүлсэн, 264.2-т заасан төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 264.2-т зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, vйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хvртэл хугацаагаар хасч хєдєлмєрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан cap хvртэл хугацаагаар баривчлах, эсхvл таван жил хvртэл хугацаагаар хорих ял, 150.3-т зааснаар эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх аж.
Б.Чимэг