Үйл явдал
“ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА” СЭДЭВТ АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2019-04-24 15:43

2019 оны 4 сарын 23-ны өдөр “Сод Монгол Групп” ХХК дээр “Хүний нөөцийн удирдлага” сэдвээр ажлын байран дээрх сургалт, зөвлөгөөг зохион байгууллаа.

Тус сургалт зөвлөгөөнд “Сод Монгол Групп”-ын Улаанбаатар дахь төв оффис болон хөдөө орон нутгийн салбар компаниудын хүний нөөцийн менежерүүд оролцож хэлэлцүүлэг явуулан, санал солилцож, үүн дээр тулгуурлан багшийн зүгээс хүний нөөцийн менежер хүний ажлын онцлог, бахархал хийгээд цаашид группын хүний нөөцийн бодлогыг тодорхойлоход шаардлагатай мэдлэг мэдээлэл, санал зөвлөгөө өгсөн юм.

Сургалт зөвлөгөөг Монгол-Японы төвийн арвин туршлагатай үндэсний сургагч багш, “Жинзай Жапан” ХХК-ийн захирал Д.Дашмаа багш удирдан явууллаа.

Суралцагчдаас авсан сургалтын дараах санал асуулгаар сургалтад 100% сэтгэл хангалуун гэсэн өндөр үнэлгээг авлаа.

Та бүхэн зах зээлтэйгээ хөл нийлүүлэн алхаж өөрийн мэдлэг, мэдээллээ тэлэхийг хүсвэл сургалтуудад маань хамрагдаарай.

Ажлын байран дээрх сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх утсаар холбоо барина уу.

Утас:11-310879 /Ext3/