Ардын жүжигчин Д.Чимэд-Осорын мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Түүний 100 насны ойг ирэх сард тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан билээ. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх, зохион байгуулах ажлын комиссын бүрэлдэхүүн зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг баталж, батлагдсан төсөвт багтаан зохион байгуулахыг ССАЖ –ын сайд Ц.Оюунгэрэлд даалгажээ.
Жүжигчин найруулагч Д.Чимэд-Осор урлагт 50 гаруй жил хөдөлмөрлөхдөө “Цогт тайж” киноны цэцэрлэгч өвгөн “Өглөө” киноны Дуйнхар зайран, “Хонины найр” киноны Вандан, “Хүний сайхан сэтгэл” киноны Дэнзэнгийн дүрээрээ олондоо танигдсан чадварлаг уран бүтээлч байсан гэдгээр нь монгол түмэн андахгүй.

Сэтгэгдэл (1)