Гадаад харилцааны сайд Л.Болд Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Грегори Гөүлдхок-ийг 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн ордны ёслолын их танхимд хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Талууд Монгол, Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх онд тохиож буйг онцлоод ойн хүрээнд хоёр талаас дээд, өндөр хэмжээний айлчлал хэрэгжүүлэх, мөн хоёр орны харилцан итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэх Засгийн газар хоорондын яриа хэлцээний гол суваг болсон Монгол, Канадын Дугуй ширээний ээлжит уулзалтыг ирэх оны эхээр ээлж ёсоор Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэлийг одооноос хангаж ажиллахаар тохиролцов.
Хоёр тал дээд хэмжээнд тохиролцсоны дагуу “Өргөтгөсөн түншлэл”-ийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж, улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах, боловсрол зэрэг бүх төрлийн салбарын хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэсэн бөгөөд Элчин сайд Канад Улс Монгол Улсыг Зүүн Хойд Ази дахь чухал түнш орон гэж үздэгийг онцлов.
Талууд хоёр орны хоорондын иргэд солилцоог дэмжихийн тулд визийн нөхцлийг хөнгөвчлөх боломжийг эрэлхийлэх тухай ярилцсан бөгөөд Элчин сайд тун удахгүй Канад Улсын Засгийн газар Монгол Улсын иргэдэд 10 жилийн олон удаагийн виз олгож байх шийдвэр гаргах гэж буй тухай мэдээллэв.
Уулзалтын төгсгөлд сайд Л.Болд Монгол Улсын даргалж буй Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, 2013 оны 4 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотноо зохиогдох АОХН-ийн Сайд нарын 7 дугаар бага хуралд Канад Улсын Гадаад хэргийн сайдыг оролцохыг урьсан урилгыг Элчин сайдад гардуулав.

http://www.mfat.gov.mn