БИЗНЕСИЙН СУРГАЛТ
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УДИРДЛАГА СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2019-05-07 11:36

Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулах талаар үндсэн мэдлэгийг олгох "ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УДИРДЛАГА" суурь мэдлэгийн сургалтын бүртгэл эхэллээ.

1) Сургалтын танилцуулга:
ЖДҮ-ийн менежментэд нэн шаардлагатай суурь мэдлэгийг олгох зорилготой практик сургалтуудын нэг бөгөөд компанийн үйл ажиллагааны үндэс, удирдлагын агуулгатай танилцаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулах, үргүй зардлыг арилгах, дамжлагын удирдлага, чанарын хяналтын талаар тодорхой мэдлэгтэй болно.

2) Хугацаа: 
2019.05.25 (Бямба), 10:00-17:00

3) Хамрагдах хүн: Үйлдвэрлэлийн удирдлагын талаар системтэй ойлголттой болохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй. Үйлдвэрлэл эрхлэгч компани, аж ахуйн нэгжийн албан хаагч, үйлдвэрийн дарга нар

4) Хамрагдах хүний тоо: 30 хүн

5) Сургалтын төлбөр: 75,000 төгрөг

6) Хичээл заах багш: Н.Батчулуун
・МЯТ-ийн үндэсний сургагч багш, менежментийн зөвлөх
・Япон улсын Осакагийн их сургуульд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр судалгаа хийж байсан.
・Дулааны тоноглолын автоматик, нарийн хэмжүүрийн ашиглалт; цахилгаан холбооны тоног төхөөрөмжийн үйлдвэрийн (Мицүбиши корпораци) чанарын хяналт; 
・Сургуулийн барилгын ажлын өргөтгөл (Япон улсын Жайкагийн төсөл);
・Японы улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийн (Сисмекс корпораци) Монгол улс дах ашиглалт, засвар үйлчилгээ, сургалт; 
・Уул уурхайн компанийн ХАБЭА, хөрөнгийн удирдлага, төслийн удирдлага, бизнес сайжруулалт, бизнес шинэчлэлтийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.

7) Сургалтын ерөнхий агуулгa:
-Дайны дараа Япон компаниудын хөгжил, дэвшил
-Тоёотагийн түүх, менежментийн зарчим
-Тоёотагийн хүний нөөцийн удирдлага, манлайлал
-Тоёотагийн үйлдвэрлэлийн удирдлагын тухай
-Эрэлт ба нийлүүлэлт (Push vs Pull) дээр суурилсан үйлдвэрлэл - Дасгал ажил №1
-Канбан тогтолцоо
-Тоёотагийн үйлдвэрлэлийн удирдлагын практик арга, хэрэгсэл - Дасгал ажил №2 (5S, 7 үргүй зардал, Стандарт ажлын журам, Кайзэн, Ил тод менежментийн арга)
-Засвар үйлчилгээний удирдлага

8) Гэрчилгээ:
Сургалтдаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.

9) Бүртгэл: Монгол-Японы төв дээр хүрэлцэн ирэх эсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.

10) Холбоо барих: 
Утас: (11)-310879 (Ext.3),  (11)-325123 (Ext.3)
Цахим шуудан: amgalan@japan-center.mn, narangoo@japan-center.mn,
                           nyamsuren@japan-center.mn
Фэйсбүүк хуудас: /Mojc.business