Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин их гарч байгаатай холбоотой холбогдуулан өрхийн эмнэлэгүүдийг уртгасан цагаар ажиллуулахаар болжээ. Өнгөрсөн долоо хоногт 68352 хүн амбулаториор үйлчлүүлсний 4827 буюу 7.1 хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогдсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн Улаанбаатар хотын найман дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 48.2 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа юм. Тиймээс энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эмнэлгийн байгууллагууд, иргэд цаг алдалгүй авахыг сэрэмжлүүллээ.
Өвчлөл нэмэгдэж байгааг харгалзан үзэж, нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүүхдийн ор бүхий эмнэлгүүдэд нөөц ор гаргах, гэрийн эргэлтийг сайжруулах, түргэн тусламжийн машин, эмчийн тоог нэмэгдүүлэн, өрхийн эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллуулахаар болжээ.