МЭДЭЭЛЭЛ
ЯПОН СОЁЛЫН 7 ХОНОГ
2019-05-20 16:17

Тус төвийн номын сангаас 5 сарын 20-ноос 31-ний хооронд Япон соёлыг танилцуулах арга хэмжээнүүдийг Япон соёлд дуртай, сонирхолтой та бүхэндээ танилцуулахаар боллоо.

Үүнд: 

5 сарын 20- Японы уламжлалт бүжиг "Бүёо" танилцуулах үзүүлбэр.

Бүртгүүлсэн эхний 15 оролцогч Японоос ирсэн Мүцүми Шизүки багшийн хамт бүжиглэх боломжтой.

5 сарын 24,31- "Юката өмсцгөөе" тус төвийн хашаанд ургасан сакүра цэцгийн хажууд япон үндэсний хувцас болох юкатаг өмсөн зургаа авахуулахыг хүсвэл тус өдрүүдэд 13:00 - 16:00 цагийн хооронд иргэний үнэмлэх болон 5,000₮-тэй ирээд 1 цагийн турш өмсөх боломжтой.

5 сарын 27 /13:30, 17:00/, 5 сарын 29 /10:00/ тус өдрүүдэд Японы цайны ёслолын өдөрлөгт оролцох боломжтой ба Японы цайны ёслол гэж юу болох, зочноо хэрхэн дайлах зэрэг япон сэтгэлгээний талаар цайны ёслолын утга учир, түүхийн тaлaaр мэдлэгтэй болно. 
Мөн цайны ёслолыг мэргэжлийн багшаар заалган өөрсдөө хийж үзэн, япон амттанг амтлах боломжтой.

*1 удаагийн сургалтад 15 хүнийг бүртгэнэ./нийт 3 удаа явагдана.
*Бүртгэл: Монгол-Японы төвийн номын санд явагдаж байна.
*Бүртгэлийн хураамж 10,000₮ 
*Насны хязгаар: 16-аас дээш

5 сарын 28 /13:00, 17:00/ , 5 сарын 29 /10:30/ тус өдрүүдэд Японы цэцэг амилуулах урлагийн семинар явагдах ба оролцогч та өөрөө мэргэжлийн багшаар зааварлуулан цэцгийн цомирлог хийх боломжтой.

*1 удаагийн сургалтад 15 хүнийг бүртгэнэ./нийт 3 удаа явагдана.
*Бүртгэл: Монгол-Японы төвийн номын санд явагдаж байна.
*Бүртгэлийн хураамж 10,000₮ 
*Насны хязгаар: 16-аас дээш

5 сарын 30 Япон киноны өдрөөр  "Түүний муур тэр хоёр" "Секундэд 5 сантиметр" гэсэн 2 анимэг дахин гаргахаар боллоо. Монгол хадмал орчуулгатай ба үнэ төлбөргүй болно.