Өнгөрсөн
ням гарагт Бангладешийн нийслэлд гал гарснаар 11 хүн амиа алдсан талаар
“CNN” мэдээллээ. Амиа алдагсад бүгд хүүхэд, эмэгтэйчүүд байсан байна.
Өнгөрсөн ням гарагт Бангладешийн нийслэлд гал гарснаар 11 хүн амиа алдсан талаар “CNN” мэдээллээ. Амиа алдагсад бүгд хүүхэд, эмэгтэйчүүд байсан байна.
Эх сурвалж “Дака хотын гал гарсан Хазарибах хэмээх газарт 700 гаруй овоохой шатаж, ядуу иргэдийг хоосрууллаа” хэмээн бичжээ.
Иргэний хамгаалал, галын үйлчилгээний дэд дарга Мизанур Рахман “Хохирогсдын зургаа нь эмэгтэй, тав нь хүүхэд байсан. Эдгээрээс гадна олон зуун хүн ихээр түлэгдэж хувийн болон улсын эмнэлэгүүдэд хүргэгдсэн” хэмээн мэдээлжээ.
Борчуудын хорооллын эрчүүд ихэнх нь тэргээр хүн зөөдөг тул гэртээ байхгүй байсан байна. Харин хүүхэд, эмэгтэйчүүд үйлдвэр, гэр орондоо ихэвчлэн ажилладаг аж.
Гал иргэдийг нэг газарт овоорон байрласан овоохойнуудад маш хурдан авалцсан байна. Оршин суугчид хэрэгтэй эд зүйлээ л галаас аварч амжжээ.
Иргэний хамгаалал, галын үйлчилгээний 17 ажилтан дөрвөн цагийн турш галыг унтраасан байна. Ослын шалтгааныг холбогдох байгууллагууд удахгүй шалгана хэмээн сайт бичжээ.

Д.Идэр