МЭДЭЭЛЭЛ
ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ЯПОН ХЭЛНИЙ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ
2019-05-28 17:16

Бүртгэл 6-р сарын 10-наас эхэлнэ.

Эцэг эхчүүдийн анхааралд!!!
Таны хүүхэд япон хэл, соёлыг сонирхож байна уу?
Та хүүхдэдээ япон хэл сургамаар байна уу? 
Та хүүхдийнхээ зуны амралтыг үр дүнтэй өнгөрүүлмээр байна уу? “Тийм” бол манай төвийн “Хүүхдэд зориулсан япон хэлний анхан шатны сургалт”-д анхаарлаа хандуулна уу.

Тус сургалт нь 8-13 насны япон хэлийг эхнээс нь системтэйгээр суралцахыг хүссэн, эсвэл хирагана, катакана үсгийг сурч байсан ч давтлага шаардлагатай хүүхдүүдэд зориулан япон хэлний хирагана, катакана үсэг, мөн анхан суурь шатны хүрээнд дараах сэдвийн дагуу өөрийгөө илэрхийлэх чадамжтай болгох зорилготой юм. 

  • Би болон миний гэр бүл
  • Миний дуртай идэх, уух юм
  • Миний гэр
  • Миний нэг өдөр
  • Төрсөн өдөр
  • Сонирхол, хобби
  • Амралтын өдөр

Мөн тус сургалтад япон хэлнээс гадна японы соёлтой танилцах хичээлүүдийг ч мөн багтаасан бөгөөд таны хүүхдэд хөгжилтэй аргаар япон хэлийг сургах болно. 

Та энхрий үрсдээ зуны амралтын хугацаанд цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, япон хэлийг сургахыг хүсвэл манай төвийн хүүхдийн сургалтыг сонгон үйлчлүүлнэ үү.

  • 2019.08.05-2019.08.30 /нийт 16 удаа, 32 цаг/
  • 11:00-13:00 /Даваа, Мягмар, Пүрэв, Баасан гарагт/
  • Анги дүүргэлт: 20 хүн
  • 168,000₮ /Хирагана, Катакана үсгийн ном багтсан/  

Сургалтад хамрагдах хүний тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй.

Бүртгэлийн цаг: Даваа-Баасан гарагт 09:30-13:00, 14:00-18:00
Утас: 11-310879-(Ext2) Япон хэлний сургалтын тасаг