МЭДЭЭЛЭЛ
СУРГУУЛЬ ХООРОНДЫН ЯПОН ХЭЛНИЙ УРАН ИЛТГЭЛИЙН 25 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН
2019-06-05 09:55

СУРГУУЛЬ ХООРОНДЫН ЯПОН ХЭЛНИЙ
УРАН ИЛТГЭЛИЙН 25 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН

Япон Улсын Элчин Сайдын Яам, Монголын Япон Хэлний Багш нарын холбоо, Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төв, Япон сангаас хамтран “Сургууль хоорондын 25 дахь удаагийн япон хэлний уран илтгэлийн тэмцээн”-ийг А.“Их дээд сургуулийн оюутан” болон Б.“10-12 дугаар ангийн сурагч” гэсэн 2 ангиллaaр зохион байгуулна.

Энэ уралдаан нь сургуулиудын хооронд явагдах ба нэг сургуулиас 3 хүртэлх оролцогчийг нэр дэвшүүлэх боломжтой. 1 дүгээр шатанд сургууль тус бүрээс нэр дэвшүүлсэн оролцогчдоос зөвхөн 1 сурагч, оюутныг шалгаруулна. 2 дугаар шатанд ангилал тус бүрт 10 сургуулийн төлөөлөл болох 10 оролцогчийг шалгаруулах ба эдгээр оролцогчид 3 дугаар шатанд оролцох эрхтэй болох юм.

Япон хэл сурч буй оюутан, сурагч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Ангилал тус бүрд 1-3 дугаар байр, тусгай байрын шагнал олгох ба шагналт байранд орсон оролцогч Японы Засгийн газрын JENESYS хөтөлбөрөөр Япон улсад аялах эрхтэй болно.

1. Оролцогчдод тавих болзол

  • А: 18-аас дээш насны Монгол улсын иргэн бөгөөд, их дээд сургуулийн оюутан байх
  • Б: 15-18 насны Монгол улсын иргэн бөгөөд, 10,11,12-р ангийн сурагч байх
  1. A,B2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар  
  • 6 сараас дээш хугацаагаар (тасралтгүй) Японд байгаагүй болон 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс тооцож өнгөрсөн 3 жилд 1 долоо хоногоос дээш хугацаагаар (тасралтгүй) Японд зорчоогүй байх.

2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар

  • Японы Засгийн газрын хөтөлбөрөөр Япон улсад зорчоогүй байх

Жич 1:    Коосэний хувьд 15-18 настай бол ахлах сургууль буюу Б ангилал,

18-аас дээш настай бол их дээд сургууль буюу А ангилалд бүртгүүлнэ.

Жич 2:    Япон хэлний сургалтын төвөөс оролцох тохиолдолд тус сургалтын төвд суралцсан хугацаа 6 сараас дээш байх ба үүнийг нотолсон баримт (захирлын гарын үсэг, тамгатай тодорхойлолт) хавсаргана. Түүнчлэн 15-18 настай бол ахлах сургууль буюу Б ангилал, 18-аас дээш настай бол их дээд сургууль буюу А ангилалд бүртгүүлэх ба А ангилалд оролцогч нь зөвхөн оюутан байна. Оюутнаас бусад хүн оролцох боломжгүй.

Материалд япон хэлний сургалтын төвийн нэр, багшийн нэрийг бичих ба өөрийн үндсэн харьяалагдах сургууль, багшийн нэрийг бичихгүй.

Жич 3: ③,-т заасан нөхцлийг хангаж байгаа тохиолдолд уран илтгэлийн тэмцээнд орох боломжтой боловч JENESYS хөтөлбөрт оролцох эрхгүй болно.

2. Сэдэв:
     
А. Их дээд сургуулийн оюутан 「ソーシャルメディアと私」
     Б. 10-12 дугаар ангийн сурагч 「私の大切な時間」

3. Илтгэх хугацаа:

     А. Их дээд сургуулийн оюутан 4-6 минут
     Б. 10-12 дугаар ангийн сурагч 3-5 минут 

4. Шалгаруулалт:

  • 1 дүгээр шат /зохион бичлэг, япон хэлээр/

Үсгийн тоо дутуу, эсвэл илүү бол шалгаруулалтад оруулахгүй.

А ангиллын оролцогчид дээрх 2-т заасан сэдвээр зохион бичлэгийг япон хэлээр тусгай цаасан原稿用紙дээр 3.5-аас дээш, 4-өөс доош хуудас буюу 1400-аас 1600 үсэгт багтааж бичнэ (тусгай цаасан дээр хэрхэн бичих талаар доорх зааврыг үзнэ үү)

Б ангиллын оролцогчид  2-т заасан сэдвээр зохион бичлэгийг япон хэлээр тусгай цаасан 原稿用紙 дээр 2-2.5 хуудас буюу 800-аас 1000 үсэгт багтааж бичнэ.

                    Зөвхөн 1-р шатанд тэнцсэн хүмүүст утсаар дүнг мэдэгдэнэ.

  • Зохион бичлэг хүлээн авах хугацаа: 9 дугаар сарын 30-наас 10 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл 15:00-18:00 цагт, 10 дугаар сарын 4-ний өдөр үдээс өмнө 9:30-12:00 цагт хүлээн авна. Бямба, Ням гарагт хүлээн авахгүй.

 

Зохион бичлэгийн тусгай цаас原稿用紙хэрэглэх заавар

 Заавал өөрөө гараар бичих ба компьютерээр шивснийг тооцохгүй.

 

  • Зохион бичлэгийн тусгай цаас (原稿用紙) буюу А4-ийн 20х20 шоо нүд бүхий цаас хэрэглэнэ.
  • Босоогоор баруун талаас зүүн тал руу нэг нүдэнд нэг үсэг бичнэ.
  • Нэг хуудас дээр 400 үсэг бичих боломжтой бөгөөд 400 үсэг тутамд шинэ цаас хэрэглэнэ.
  • Догол мөрийг авахдаа шинэ мөрнөөс нэг нүд орхиж, 2 дахь нүднээс бичнэ.
  • Цэг, таслал, жижиг үсэг зэргийг нэг үсгээр тооцож нэг нүдэнд багтаан бичнэ.
  • Эхний цаасны баруун захад (нүд хэрэглэхгүй) сэдвийн нэр, овог нэр (катакана), харьяалал (япон хэлээр), холбоо барих утасны дугаарыг тодорхой бичнэ.

  Зохион бичлэгийн тусгай цаасыг дараах файлаас хэвлэж авч болно.

http://resource1.sodonvision.com/japan-mn/file/2017/9/651d6975654be0f6/949f56919a15115f.pdf

 

  • 2 дугаар шат /ярилцлагын шалгалт/

Хэзээ:        10 дугаар сарын 12-ны Бямба гарагт 13:00 цагаас

Хаана:       Монгол-Японы төв

Дүн:           Зөвхөн 3-р шатанд орох болзол хангасан хүмүүст утсаар дүнг мэдэгдэнэ.

  • 3 дугаар шат: “Сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн 25 дахь удаагийн уралдаан”

Хэзээ:        10 дүгээр сарын 26-ны Бямба гарагт 13:00-17:00

Хаана:       Монгол-Японы төв

  Уралдааны өмнөх өдөр буюу 10 дүгээр сарын 24-ний (Пүрэв) өдрийн 17:30-19:00 цагт бэлтгэл хийх тул заавал оролцох ёстойг анхаарна уу . Холоос оролцох оролцогчийн хувьд зөвлөлдөж шийднэ.

. Бүртгэл

  1. Бүртгэх хугацаа: 9-р сарын 30-наас 10- р сарын 3-ны өдрүүдэд 15:00-18:00
                                        10-р сарын 4-ний өдөр 09:30-12:00 цаг хүртэл
  2. Бүртгэх газар: Монгол-Японы төвийн үүдний танхимд 
    /Зохион бичлэгийг өөрийн биеэр авчрах буюу шуудангаар илгээж болно./
    Зохион бичлэг 10-р сарын 4-ний өдрийн 12:00 цаг гэхэд Монгол-Японы төвд ирсэн байх ёстой.
  3. Сургуулийг төлөөлөн оролцох 3 сурагч, оюутны материалыг хариуцсан багш (эсвэл төлөөлөгч) нэгтгэн илгээх шаардлагатай.
  4. Зохион бичлэгээ А4-ийн хэмжээтэй дугтуйнд хийж, дугтуй дээр өөрийн овог нэрийг бүтнээр бичнэ. Мөн бүртгүүлэх үед тусгай бэлдсэн цаасан дээр доорх 1-10-д заасан агуулгыг бөглүүлж, хамт дугтуйлах тул бэлдэж ирнэ үү.
              1. Овог нэр (кирилл, катакана, латин үсгээр)
              2. Харьяалагдах сургуулийн нэр, факультет, тэнхим, хөтөлбөрийн нэр (монгол, япон хэлээр, латин үсгээр)
              3. Анги, курс
              4. Төрсөн он сар өдөр
              5. Хүйс
              6. РД
              7. Японд зорчиж байсан бол тухайн зорчиж байсан огноо
                   (Япон зорчиж байсан огноог бичнэ. Богино хугацаагаар зорчсон байсан ч бичнэ.)
              8. Өмнө нь Японы Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөрт оролцож, Япон улсад зорчиж байсан эсэх
              9. Найдвартай холбоо барьж болох утасны дугаар
           10. Удирдагч багшийн овог нэр, утасны дугаар
  5. Шуудангаар явуулах тохиолдолд доорх хаягаар явуулна уу.
    Хаяг: Шуудангийн хайрцаг 46А-190, Улаанбаатар, Монгол улс
    Монгол-Японы төвийн байр, Япон хэлний сургалтын тасаг
  6. Бүртгэл үнэгүй.   

6. Холбоо барих 
        Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо 
        Утас: 9425-9605 (П.Энхжаргал),

 

 

Япон Улсын Элчин Сайдын Яам
Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо
Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төв
​​​​​​​Япон сан