МЭДЭЭЛЭЛ
ЯПОНЫ ЦАЙНЫ ЁСЛОЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА.
2019-06-05 16:40

Монгол-Японы төв нь 5 сарын 27,29-ний өдөр “Япон соёлын 7 хоног”-ийн хүрээнд японы “Цайны ёслол”-ыг танилцуулах сургалтыг 3 удаа явууллаа. Сургалтыг маань 2018 оны 3 сард зохиосон нээлттэй семинарт ирж цайны ёслолын талаар лекц уншсан Мияваки Шихо багш ирж заасан билээ.  

Сургалтын эхэнд багш маань цайны ёслолын талаар танилцуулж. Оролцогчдод энэ сургалтад хамрагдсанаар цайны ёслолын амин сүнс болох『和敬静寂』 гэх 4 ханзыг цээжлээд явахыг хүссэн юм аа.

  和  Найрамдал, эв эетэй байх

  敬  Хүндэтгэл, бие биенээ хүндэтгэн, тусалж дэмжих

  清  Сэтгэл санаа сэвгүй цэвэр ариун байх

  寂  Юу ч тохиолдсон байр суурин дээрээ бат зогсох сэтгэл

Энэхүү сургалтын хамгийн гол онцлог нь цайны ёслолын талаар мэдлэг мэдээлэл өгөөд зогсохгүй оролцогчид маань өөрсдөө ногоон цайгаа хийж зочноо дайлах, ногоон цай уух ёс дэгийг сурсан явдал байлаа. Ингэснээр цайны ёслолд шингэсэн японы зочноо дайлах хүндлэх ёсыг мэдэж ойлгож авсан гэдэгт итгэж байна.

Манай төвийн япон соёл танилцуулах арга хэмжээ, хичээлүүд нь японы өв уламжлалыг япон соёл сонирхогчдод бүрэн дүүрэн, зөвөөр нь хүргэхийг зорин зохион байгуулдаг билээ. Энэ ч утгаараа монголчуудын дунд нэр хүнд өндөртэй япон ногоон цай тэр дундаа японы цай уух ёс, заншилийн талаар багахан ч гэсэн хүргэхийг зорьсон юм.

Мэдээж зөвхөн цай уугаад зогсохгүй цайны ёслолтой холбоотой япон хэлний үг, хэллэг, эд хэрэглэлийг ч мөн танилцуулсан үр дүнтэй хичээл болсон.  


Бидэнд Япон соёлыг, цайны ёслолыг танилцуулахаар японы эртний нийслэл Киото хотоос хүрэлцэн ирсэн Мияваки Шихо багшдаа болон хичээлд оролцсон оролцогч нартаа Монгол-Японы төвийн зүгээс баярлан талархсанаа илэрхийлье.