Чингэлтэй дүүргийн наймдугаар хороо буюу Дэнжийн 1000-ын цагаан байруудын баруун урд байрлах 15 айлын нийтийн байр шатаж байна. Уг нийтийн байранд голдуу оюутнууд амьдардаг юм байна. Одоогоор нийтийн байрны дотор тал бүрэн шатжээ. Тиймээс галын голомтод НОБГ-ын гал сөнөөгчид галын унтраахаар ажиллаж байна. Сүүлийн үед гал түймрийн дуудлага эрс нэмэгдсэн учраас галын аюулаас болгоомжлохыг нийслэлийн Онцгой байдлын албанаас анхааруулж байна.
Б.Чимэг