Налайх дүүргийн “Хаан банк”-ны салбарт хоёр иргэнийг буудаж гэмтээн, нэг хүний амь насыг хөнөөсөн А.Бат-Ялалтыг Налайх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 11.00 цагаас эхлээд 14.40 минутын үед завсарлаад байсан. Харин завсарлаад байсан шүүх хурал дөнгөж сая үргэлжиллээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.7, 91.2.10,91.2.12, 91.2.13,91.2.16, 91.2.17, 112.2.5, 112.2.6-д заасан найман зүйл ангиар буруутган шүүж байна. Хуралд даргалагч шүүгчээр Д.Бавуу, шүүгчээр Б.Нармандах, улсын яллагчаар С.Хишигжаргал, хохирогчоор П.Туяа, хохирогчийн өмгөөлөгчөөр Н.Бадамханд, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр М.Хувцагаан, Б.Болортуяа нар оролцож байна.
А.Бат-Ялалтыг банкинд их хэмжээний өртэй байснаас хэргийг үйлдсэн гэдэг. Харин мөрдөн байцаалтын тэрээр банкинд биш таньдаг гурван хүндээ өртэй байсан нь тогтоогдсон юм. Мөн А.Бат-Ялалтад буу бэлтгэж өгсөн гэх Дархан-Уул аймгийн иргэн Э-г сэжиглэн шалгаж байсан ч хэрэгт холбогдолгүй хэмээн сулласан билээ.
Б.Чимэг